x

Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал

МА(х)Н-ын түүх урт. Сайн юм бий бий, муу нь ч бас мундахгүй. Дангаараа төр барьж байх үедээ гурвантаа иргэдийнхээ өмчид халдсан намтартай. 1929 онд Х.Чойбалсан феодалын хөрөнгийг биечлэн хураасан бол түүнийг нас бармагц Ю.Цэдэнбал монголчуудаас малыг нь хамаад авчихсан. Баян хоосны ялгааг арилгаж, өөрийн гэх өмчгүй үгээгүйчүүдийн нийгэм байгуулах гэсэн бүтэлгүй туршилт л гэж өнөөдөр бид ойлгодог. Харин чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн XXI зуунд тэд дахиад л иргэдээ мулзалсан. 2000-2004 онд үнэндээ дангаараа төрийн бүх эрх мэдлийг атгаж байлаа. УИХ-ын суудлын 72-ыг нь  МА(х)Н-ын гишүүд бүлээцүүлж байсан цаг. Тухайн үеийн ханшаар нийт 72 тэрбум төгрөгийн хохирол яригддаг. 

Оршсон оршил

Ерээд оны эхнээс арилжаа наймаа хийсэн хүмүүс чамгүй хуримтлалтай болоод байлаа. Дээр нь гадаадад олноороо ажиллах болсон монголчууд нутаг руугаа асар их хэмжээний мөнгө гуйвуулаад эхлэв. Гэтэл банкууд ар араасаа дампуурдаг хэвээрээ. ММ инвест, Монгол бизнес, Эдийн тэнгэр, Экспорт импортын банкууд 1999 онд; хойтон жил нь ХОТШ, Сэргээн босголтын банкууд нүд анив. Хөлс хүчээ шавхан байж хилийн чанадаас явуулсан хэдэн төгрөгийг нь эргүүлж чадахааргүй эхнэр хүүхэд, эмээ өвөө нар энд гудсан доороо хадгална. Баянхошууны нэг айл мөнгөө зун пийшиндээ “нуугаад” намар нь мартаж гал өрдсөн явдал бий. Чухам ийм үед буюу 2002 оны 12 дугаар сарын 02-нд УИХ-аар 1995 оны Хоршооны тухай хуульд “хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх” шинэ бүлэг нэмсэн юм. Цагаа олсон шийдвэр мэт...

1997 онд Монголд дөрөвхөн байсан хоршоо 2002 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар хэдийнэ 269-д хүрчээ. Гэхдээ дийлэнх нь Хадгаламж зээлийн хоршоо. Мөнгөө өндөр хүүтэй хадгалуулаад өсгөх бодол хэнд ч төрнө. Тэртээ тэргүй банк найдваргүй гэдэг ойлголт тарчихсан байлаа. Нөгөө талаас бизнестээ хөрөнгө оруулалт хийх гэсэн хүмүүс ч хуулийг овсгоотой олж харжээ. Мал нь төллөлөө гээд хүнийг шуналтай гэж болохгүй шиг гудсан дор хэвтэж байсан мөнгө нь “хүү” төрүүлэхэд баярлахгүй хэн байхав. Ямар ч зээлийн барьцаа, элдэв цаас гэхгүйгээр бөөн бөөнөөрөө аяндаа орж ирэх хөрөнгө оруулалтаас татгалзах бизнесмэн ч гэж хаа билээ. ТВ5, ТВ9 телевизээр мөнгөө аваад ир үзээд л өсгөөд өгнө гэх сурталчилгаа тасрахгүй. Дээрх хоёр суваг ч цагийг мэдэрч “ТОП 10” ХЗХ-г уралдан шалгаруулна. Зээрийн сүрэг дагаж чоно амьдардаг хуультай хойно бусад нь ч яаж хоцрох билээ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш”, Санхүүч эмэгтэйчүүдийн холбоо “Итгэл хүлээсэн ХЗХ” гэгчийг бодож олов. Энэ бүгдийгээ зүгээр л 500 мянган төгрөгөөр зардаг байсан гэж “Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр ярьжээ.

Хэрэглэгчийг хамгаалах нийгэмлэг нь “найдвартай” гэсэн болохоор хэрэглэгчид бүр гаарч орон сууц зэрэг хөдөлдөг, хөдөлдөггүй хөрөнгөө зараад ХЗХ зүг цувлаа. 2006 оны хэрэг явдал өрнөхөд ХЗХ-ны тоо 974 хүрчихсэн байсан бол 705 нь 2002 оноос хойш бүртгүүлжээ. Нэмэрт нь 2004 онд “Бичил зээл ба бизнес” үндэсний чуулган зохиов. Төр нь ингэж дэмжиж байхад иргэд итгэхгүй хаачих билээ. Монголчууд бараг бүгдээрээ ажил хийхгүй амар амьдрах дон тусав. Харин энэ зуур хөл дээрээ тогтож ядаж байсан арилжааны банкууд активгүй шахам балрахдаа тулжээ. 2004 оны 4 дүгээр сарын 28, 29 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр МАН-ын гишүүн Т.Очирхүү, ХЗДХ-ийн дэд сайд Ц.Мөнх-Оргил, Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат нар ХЗХ талаар нухацтай ярилцсан байдаг. Ц.Мөнх-Оргил “ХЗХ эдийн засгийн хувьд хүчирхэгдэхээ байлаа. Уг нь ХЗХ-ны тухай хууль гаргах байснаа гаргаагүй юм. Би одоо буруугаа хүлээх ч бил үү, яах ч билээ” гэхэд нь цаадуул нь “Наана чинь сонгууль хаяанд ирчихээд байхад наадахаа нам дар” гэжээ. Гэхдээ маргааш нь мөнөөх хуульдаа “ХЗХ-ны эрсдлийн сангийн доод хэмжээг Төв банк тогтоож, хэрэгжилтэд хяналт тавина” гэдэг нэмэлт өөрчлөлт оруулав. Сонгууль өнгөртөл уяа цулбуурыг нь алдчихгүй байх гэсэн санаа. Улстөрд эрх мэдэл л чухал...

Дарагдаагүй зовлон

О.Чулуунбат 2004 оноос телевизээр 31, сонингоор 29 удаа ХЗХ найдваргүй, маш эрсдэлтэй гэж ярьсныг ХЗХ-дын хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга төв" ТББ-ын тэргүүн X.Оюунцэцэг тоолжээ. Ингээд эхний хүмүүс мөнгөө татав. Гэхдээ ХЗХ-ны эзэд овжин улс тул хадгаламжаа авахаар ирсэн иргэдийн мөнгийг тухай бүрд өгөхийн ялдамд хүүгээ улам нэмж, дээрээс нь сугалаа зарлаад явчихав. Бүх юм эргээд хуучин янзаараа үргэлжиллээ. ХЗХ-ны эзэд МА(х)Н-д элсэх үзэгдэл газар авав. “Гэр хорооллын барилгажилт”-ын Ц.Түмэнгэрэл 2000, 2004 онд МА(х)Н-аас Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. Мөн намынхаа асар том хандивлагч тул ҮХЯ-ны “Тэргүүний ажилтан”, БОЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одонгоор ч мялаасан байна. Харин “Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр намдаа 10 сая төгрөг хандивласан ч орон нутгийн сонгуульд намынхаа нөхөртэй бие даан өрсөлдсөн тул улс төрд учиргүй газар авч чадаагүй аж. Гэхдээ түүнд “Шилдэг менежер” гэдэг шижир алтан тэмдгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү зүүж өгчээ.

Агаараас мөнгө босгох авьяастнуудыг хөхиүлэн шагнасан ч араа бодоод дахин хуульдаа гар хүрлээ. 2005 онд хуульд дахин өөрчлөлт оруулж “хоршоог 11-ээс доошгүй хүн үүсгэн байгуулна” гэснийг 20-оос дээш байхаар болгов. Улмаар 11 дүгээр сардаа багтаан Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хууль гэгчийг баталжээ. Ямар ч болов ааш муутай ч сүү сайтай үнээнийхээ хөлийг туших бэлтгэлээ базаалаа. Гэвч хэргээ болохоор хувингаа бариад дэлэнг нь шувтардаг хэвээрээ. 2006 оны Хөвсгөлийн нөхөн сонгуульд ХЗХ-ноос асар их хэмжээний мөнгө авсныг гэрчлэх хүн бий. Тэрбээр “МАН-ын гишүүд халамцуухан хоорондоо энэ сонгуульд чинь мөнгө дутаад байна яах уу гэхэд Ц.Түмэнгэрэлээс ав” гэж ярихыг сонсчээ. Ингээд Н.Энхбаяраар хэлүүлж маргааш нь л Хөвсгөлд архи, мөнгөөр “хур буусан“ ажээ. Үүний дүнд нутагтаа ихээхэн нэр хүндтэй О.Отгонсайхан ялагдсан юм.

Байдал нэгэнт бишдсэн тул өмнө зэхсэн хуулиараа Санхүүгийн зохицуулах хороог байгууллаа. Хэрэг дээрээ 2002-2004 онд огт хяналтгүй явж ирсэн ХЗХ-дыг шалгав. Дүн нь аймаар гарсан. 2002 оны хуулиар ХЗХ-ны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тогтоох журмыг Монголбанкнаас гаргаж хуулийн биелэлтэд Үндэсний татварын ерөнхий газар хяналт тавьж, хариуцлага тооцохоор заасан ч тэд ажлаа огт “хийсэнгүй”. Хуульд тооны дээд хязгаарыг заагүй хойно 2004 он гэхэд 1 000 гаран гишүүнтэй ХЗХ хэд хэд байжээ. Мөн хуульд заасан хориос бусад нь улсын бүртгэлгүй байсан нь шалгалтаар илэрсэн ч хариуцлага тооцолгүй өнгөрчээ.

Амь ба амьдрал

СЗХ-ны шинэхэн дарга Д.Бадраа шалгалтынхаа тайланг Засгийн газарт таницуулдгийн өмнөх өдөр Ц.Түмэнгэрэл түүнтэй уулзжээ. Маргааш хурал дээр тоочих маапаантай ХЗХ-ны тооноос “Гэр хорооллын барилгажилт”-ыг хасаад өгөөч гэж гуйсан гэдэг. Гэтэл Д.Бадраа жаал албархуу загнасан бололтой. ХЗХ 26 хоршоог дампуурснаар зарлах үед өөрийн хөрөнгө нь хадгаламжаа эргүүлэн олгох боломжтой байсан ХЗХ-нууд хөрөнгөө бизнесийн аль нэг салбарт оруулчихсан байсан юм. Хүний мөнгө өндөр хүү амалж авчихаад хөдөлгөхгүй бол горьгүй. Гэтэл мөнөөх хууль нь социализмын үеийн “цалингаараа нийлэх” гэгчийг албан ёсны болгосон төдий эд байсан юм. Ухаан нь, зөвхөн гишүүддээ мөнгө хүүтэй зээлүүлэх ёстой. Харин гишүүд нь бараг бүгдээрээ шахам зүгээр сууж байгаад хүү идэх хүсэлтэй болохоор зээл авч бизнес хийх санаатай хүн олдохгүй. Уулаасаа ингэнэ гэдгийг нь тооцсон ХЗХ-ны эзэд ч цугларсан активаа эргүүлсэн нь шууд хууль зөрчсөн үйлдэл болов. Хэдий хууль зөрчиж байгаагаа мэдсэн ч хувиараа “засвар” оруулсан эзэд хөрөнгө хогшлоо харуулж, төсөл хөтөлбөрөө танилцуулсан ч төр төмөр нүүрээ харуулав.

Монголд үймээн дэгдлээ. ХЗХ-нуудын хөрөнгийг битүүмжилж дампуурснаар зарлав. ХЗХ-ны хохирлын 95 хувь нь гадаадаас явуулсан мөнгө байсан гэдэг. Дөрвөн жил Солонгост ажиллаж байгаа эр ХЗХ дампуураад байгааг олж мэдчихээд эхнэр рүүгээ ярьжээ. “Миний мөнгийг тийш нь хийсэн байх юм бол очоод чамайг ална, хүүхдээ, ална, дараа нь амиа хорлоно”. Ийм яриа айл бүхэнд шахам болсон. Хүүхдүүдийнхээ мөнгийг тийш нь хийчихсэн хөгшчүүл гэртээ орох нүүргүй болж, эхнэрүүд зодуураас өөрийг амсахаа болив. Энэ мэдээг сонсоод зүрх нь хаагдсан ахмад настан хэд хэд. Хадгаламж эзэмшигч Б өөрийгөө ТОЗ буугаар егүүтгэсэн шүүх эмнэлгийн актыг би өөрийн гараар барьж үзлээ. Нэгэн цагт хайдаг сааж байсан “үнээ”-нүүддээ 148.3 зүйл ангиар 5, 7, 10 жилийн ял оноов. Жаран долоон хүн ялтан болжээ. Хохирогчдоос гадна дөч орчим айлын амьдрал орвонгоороо эргэсэн.

ХЗХ-дын хөрөнгийг төр хамгаалалтаа авч битүүмжлээд хохирлыг барагдуулах юм болов. Гэвч цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэхийнхэн хотонд орсон чоно шиг аашилжээ. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө луйврын замаар оров. 2004 онд ихээр зээл авсан улстөрчид харин хамаг материалаа устгаж амжсан гэж ХЗХ-ны хохирогчид ярьдаг. Өдий болтол шоронд ч болов амьд яваагаа “амаа хамхисны гавьяа” гэж үздэг ХЗХ-ны хуучин эзэн олон. “Глоб кредит”-ийн Ж.Мэндбаярын солонгос түнш хохирлыг зуун хувь барагдуулъя гэсэн ч заавал шоронд хийж шонд өлгөхөөр тооцсон байжээ. Хохирогчоор тодроод долоон жилийн нүүр үзсэн 8 301 хүн төр хамаг хөрөнгийг нь битүүмжлээд авчихсан учраас л төрөөс мөнгөө нэхсээр өнөө хүрлээ.

Гарц байсан уу?

Засгийн газартай газаргүй ХЗХ-ны хохирлыг барагдуулсан жишээ бий. Мөрдөн байцаах газрын тавдугаар хэлтэсийн дарга хошууч н.Амгаланбаатар, ахлах мөрдөн байцаагч ахмад Ч.Анхбаяр нар “Хөх тугч сан” ХЗХ-нд мөнгөө хадгалуулаад алдсан 24 хүний 150 сая төгрөг буюу 80 хувийг нь барагдуулсан байдаг. Энэ тухай талархал тэр үед сонинд хүртэл хэвлэгдсэн. Мөн ХЗХ-гоо хувьцаат компаний хэлбэрт шилжүүлээд бизнес эрхлэх гарц ч бэлэн харагдаж байна. Гэхдээ МА(х)Н-ын засаг яагаад ч юм иргэдийнхээ нэг хэсгийг шоронд хийж, нөгөөг нь шороонд булжээ. 

Д.Батбаяр, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.135)
    Одоо газрын булааж авна Албадан чөлөөлнө ГЭЖ БАИНА
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 22 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 23 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 24 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 25 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 26 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 22 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 24 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 25 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 27 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 29 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 30 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 34 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 46 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 46 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 47 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 49 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 51 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 7 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top