x

Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы Засгийн газрын цаг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуусан УИХ гишүүн Ж.Баярмааг "Баярцогт гишүүн ээ" хэмээн дуудаж, өмнөх Засгийн газрын хариуцлагуудыг ярьсан. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, иргэд сонгогчдыг доромжилсон ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж, УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйхыг шаардсан.

Мөн энэ шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр АН-ын бүлэг өнөөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2025.05.01/ сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Н.Номтойбаяр: 

-2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ялсан намын дарга Ерөнхий сайд хийж ирснээр парламент Засгийн газрын дэргэдэх хууль зүйн хэлтэс шиг л явж ирсэн. АН-ын байр суурийг би хувьдаа Монгол Улс бол Үндсэн хуулиар заасан парламентын засаглалтай улс орон шүү гэдгийг сануулж байгаа нэг том үйлдэл гэж харж байгаа.

Нөгөө талаас Ерөнхий сайдын гаргасан үйлдэл нь парламентын үйл ажиллагааг Засгийн газрын өргөн барьсан хуулийг ёсчлон баталдаг процесс мэтээр хардаг болсны илэрхийлэл юм болов уу гэж дүгнэж байгаа. Парламентад ус, агаар мэт дутагдсан зүйл бол мэдлэгт суурилсан мэтгэлцээн явагддаггүй. УИХ-ын гишүүдийн асуултад сайд нар хариулах үүрэгтэй. Гэтэл худал ярьдаг, асуултаас бултдаг, зарим нь бүр хуралдаа ч суудаггүй

Уучлалт гуйх эсэх асуудлын тухайд хуулиа дагах уу, хүн чанар, ёс суртахуунаа дагах уу гэдэг хоёр асуудал. Хуулиараа бол Ерөнхий сайд УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн чуулганы үеэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Хүн чанарын хувьд үл ойлголцох, ойлголцох зүйлс бишгүйдээ болдог. Би байсан бол хувьдаа өрөөнд нь ороод уучлалт гуйна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.95.44)
    Нөгөө их хурлын гишүүн Их хурлын чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэдэг чинь яасан бэ?
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.47.62)
    Энэ нэг балай биеэ үнэлэгч авгай хэдэн тэнэг гишүүдийг татаж чадаа юу
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 7 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 37 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 29 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 32 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 33 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 34 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 36 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 40 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 42 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 44 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 33 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 5 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 9 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 19 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 21 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 24 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 50 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 5 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 6 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top