x

Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхимын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Бутаны Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүлэн оролцсон бөгөөд төлөөлөгчид Монгол Улсын парламентын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах туршлагыг судалж байна.

Б.Баасандорж уулзалтын үеэр 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон хууль тогтоох байгууллагын 126 гишүүнтэй болсон талаар мэдээлэл өгч, эмэгтэй гишүүдийн тооны өсөлтөөр Ази тивд Узбекстанаас хойш хоёрдугаарт бичигдэж байгааг онцолсон. Мөн хүний эрх, иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилт, төрийн бус байгууллагын эрх зүйн орчин, иргэний нийгмийн хамтын ажиллагааны бодлогыг танилцуулсан юм.

Үндэсний Ассамблейн нарийн бичгийн дарга Д.Дуба Монгол Улсын парламентын үйл ажиллагааг сайшааж, Бутаны хууль тогтоох байгууллага стратегийн баримт бичгүүдээ баталж, иргэний нийгмийн төлөөлөлтэй шууд харилцах тогтолцоог хөгжүүлж байгааг танилцуулав. Тэрбээр Бутан-Монголын парламентын таван гишүүнтэй бүлэг ажиллаж буйг онцолж, хоёр улсын түүх, соёл, шашин шүтлэг ижил төстэй байгааг дурдлаа.

Талууд парламентын бүтэц, эрх зүйн зохицуулалт, ардчиллын суурь болсон хүний эрхийг хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцсан юм.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Бутаны парламентын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Пема Дэнзэн, Транспаренси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Дэнзэн Тинли болон бусад албаны төлөөлөгчид оролцсон талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 9 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 39 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 31 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 34 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 36 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 37 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 39 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 43 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 44 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 47 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 35 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 7 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 12 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 21 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 23 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 27 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 52 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 8 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 9 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top