Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад Дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.
Хорт хавдрын бай болон дархлаа эмчилгээ Монгол Улсад нутагшиж олон зуун хүний амь насыг аварч, амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд ЭМЯ, Швейцари улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн 4 талт Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд РОШ компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн PHESGO (Фесго), KADCYLA (Кадсайла), ALECENSA (Алисэнса) шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэхээр 2 эмийн сургалтыг хийлээ. Тус эмүүдийг ирэх тавдугаар сард эмчилгээнд нэвтрүүлнэ.
HER2-эерэг, эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн өвчтөнүүдэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлсэн шинэ технологийн эм бөгөөд өвчтөнүүдэд мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх шинэ боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл өмнөх молекултай харьцуулахад хавдрын хими эмчилгээний эмнэлзүйн бүрэн хариу урвал 84%, зүрх судасны хүндрэл зэрэг эмчилгээний дараах гаж нөлөөний эрсдэлийг 50% бууруулж, хавдар дахих, эсхүл нас барах эрсдэлийг 50% бууруулсан, амьдрах чадамжийг 11.3%-аар нэмэгдүүлсэн эмчилгээний эерэг үр дүн гаргасан өндөр технологийн эм юм. Мэс заслын үед үсэрхийлсэн хавдар хэр хэмжээтэй үлдсэнээс үл шалтгаалан эмчилгээний үр дүн тогтвортой, сайн байсан байна.
Эрүүл мэндийн яам