x

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав

2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэлэлцүүлэг бүрт завсарлага авснаар хуралдаан түр завсарлалаа.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар мэдээлэл хийв. Үүнд:

  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027–2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

  • “Засгийн газрын өрийн удирдлагын 2026–2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл — Төсвийн байнгын хороонд,

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл — Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүлсэн байна.

Үүний дараа Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах асуудлуудад бүлгийн саналаа нэгтгэх шаардлагатай хэмээн үзэж, гурван өдрийн завсарлага авах хүсэлтээ танилцуулав. Үүнд:

  1. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг

  2. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль (шинэчилсэн найруулга) болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал

  3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн томилох, чөлөөлөх асуудал

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын дарга эдгээр асуудал тус бүрт нэг өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн тул өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.

Үдээс хойших хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэхээр товлосон байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 56 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 26 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 18 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 21 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 23 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 24 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 26 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 30 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 31 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 34 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 22 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 55 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 59 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 8 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 10 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 14 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 39 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 55 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 56 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Хулгайлагдсан боломж УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top