x

48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо

Монгол Улсын нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлагийн сурагчид Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо алтан медаль, аваргын цомтой ирлээ. Тэднийг өнөөдөр сургуулийн багш, сурагчид баяр хөөртэй угтан авсан байна.

Тус хамтлагийн 24 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Cup” болон “Дэлхийн цомын АШТ” гэсэн хоёр төрлийн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Эхний тэмцээнд финалист баг болж, дараагийн тэмцээндээ цацагтай бүжгийн төрлөөр алтан медаль, аваргын цом хүртсэн байна.

Хөгжмийн багш Н.Нандинцэцэгийн хэлснээр, энэ төрлийн спорт Монголд харьцангуй шинэ бөгөөд “Гялбаа” хамтлагийн энэхүү амжилт нь тус төрлөөр анхны алтан медальд тооцогдож буй. Хамтлагийн бүрэлдэхүүнд зөвхөн 48 дугаар сургуулийн сурагчид багтсан нь онцлог аж. Тэд өмнө нь БНСУ, БНХАУ-д болсон Азийн нээлттэй тэмцээнүүдээс алт, хүрэл медаль хүртэж байсан туршлагатай.

Хамтлагийн гишүүн Энхбатын Буд хэлэхдээ, “Бүх баг хамт олонтойгоо дэлхийн аваргад оролцож, алтан медаль авч, Монголын төрийн далбааг намируулсан нь үгээр хэлэхийн аргагүй бахархал төрүүлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сурагчдын энэхүү ялалт нь зөвхөн сургууль, хамтлагийн төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөсөн онцгой амжилт боллоо.

Эх сурвалж: МҮОНРТ, 48 дугаар сургууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 52 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 22 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 14 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 17 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 19 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 20 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 22 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 26 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 27 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 30 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 18 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 50 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 55 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 4 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 6 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 10 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 35 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 51 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 52 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Хулгайлагдсан боломж УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top