x

СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав

Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга Т.Жамбаажамц АНУ-ын OTC Markets Group болон Канадын Хөрөнгийн бирж (CSE)-ийн удирдлагуудтай уулзаж, хоёрдогч зах зээлийн арилжаа болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийн талаар хэлэлцлээ.

Уулзалтын үеэр OTC Markets Group-ийн платформоор дамжуулан “cross-trading” буюу хоёрдогч зах зээлийн арилжаа хийх боломж, шаардлагуудыг танилцуулж, цаашид хоёр улсын брокерын компаниудын дэд бүтцийн холболтыг бий болгох чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

СЗХ нь өнгөрсөн оноос эхлэн OTC Markets Group-тэй хамтран ажиллаж, Монголын хөрөнгийн биржийг тус байгууллагын “Хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн бирж” (Qualified Foreign Exchange) статустай болгох чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд энэ статусыг олгуулах нөхцөл бүрджээ. Ингэснээр Монголын компаниуд АНУ-ын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах шинэ боломжтой болсон бөгөөд энэ нь гадаад зах зээлд гарч ажиллах хүсэлтэй компаниудад чухал дэмжлэг болохыг онцолсон байна.

Мөн уулзалтаар Канадын хөрөнгийн биржид Монголын компаниуд бүртгүүлж, хөрөнгө татах боломжийн талаар санал солилцож, хоёр тал хамтран өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан вебинарыг үргэлжлүүлэхээр ярилцжээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбож, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын компаниудад хөрөнгө босгох боломжийг өргөжүүлэх чиглэлээрх чухал алхам боллоо.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 1 цаг 26 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 1 цаг 26 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 1 цаг 27 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 1 цаг 27 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 1 цаг 29 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 1 цаг 29 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 1 цаг 30 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 1 цаг 31 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 1 цаг 32 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 1 цаг 33 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 34 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 1 цаг 49 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 2 цаг 9 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 2 цаг 25 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 51 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 3 цаг 53 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 54 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 3 цаг 54 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 55 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 3 цаг 55 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top