x

НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мягмар гарагт Энэтхэг, Пакистаны удирдагчидтай тус тус утсаар ярьж, хоёр орны хооронд үүсээд буй хурцадмал байдлын талаар санаа зовниж буйгаа илэрхийллээ. Тэрээр Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар нартай холбогдон, цаашид мөргөлдөөнд хүргэж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийхийг уриалсан байна.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдэгдсэнээр, А.Гутерриш энэ нөхцөл байдал нь зөвхөн хоёр улсад төдийгүй дэлхий дахинд ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэйг онцолж, аль аль тал хүлээцтэй хандах шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Пакистаны Ерөнхий сайд Ш.Шариф НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандаж, Энэтхэгт хүлээцтэй байж, өдөөн хатгалгаас зайлсхийхийг зөвлөн хэлж өгөхийг хүссэн байна. Тэрээр “Пакистан энх тайвныг эрхэмлэж байгаа ч тусгаар тогтнолоо хамгаалахад бэлэн” гэдгийг X (хуучнаар Твиттер) хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Харин Энэтхэгийн талын төлөөлөл С.Жайшанкар НҮБ-ын уриалгыг хүндэтгэн хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Энэтхэгт болсон халдлагыг зохион байгуулагчид болон тэдний дэмжигчдийг шударга ёсны өмнө хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Цөмийн зэвсэгтэй хоёр хөршийн хоорондох хурцадмал байдал олон улсын анхаарлыг татаж, хямрал даамжрах нь дэлхий нийтэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтайг ажиглагчид анхааруулж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 8 цаг 53 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 8 цаг 59 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 10 цаг 52 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 10 цаг 58 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 11 цаг 11 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 4 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 12 цаг 23 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 12 цаг 31 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top