x

Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо

Монголын балетын үндэсний сургуулийн 2024-2025 оны “Хаврын баяр” тайлан тоглолтыг тавдугаар сарын 11-нд товложээ. Тоглолт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-т 12:00 цагаас болно.

Сонгодог урлагийн ирээдүй болсон, балетаар дамжуулан урлагийн боловсрол эзэмшиж байгаа сурагчдын жил бүр толилуулдаг тайлан тоглолтод Монголын балетын үндэсний сургуулийн “Хүүхдийн хөтөлбөр”-ийн 3 настнуудаас эхлээд бүх шатны сурагчид, “Сонгодог балет” болон Насанд  хүрэгчдийн хөтөлбөрийн суралцагчид бүгд оролцоно.

Энэ удаагийн “Хаврын баяр”-ыг Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид багш нартаа хүндэтгэл үзүүлэх хүрээнд зохиомжилж, сонгодог урлагийн боловсрол олгож байгаа багш нараа алдаршуулж, талархал илэрхийлж байгаагаараа онцлогтой болж байна.

Монголын балетын үндэсний сургуульд Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан, Ч.Ганчимэг, Т.Энхсүрэн нарын удирдлага дор өдгөө 100 гаруй хүүхэд хичээллэж, өөрсдийн нас, онцлогт тохирсон нарийвчилсан, төлөвлөгөөт сургалтуудад жилийн турш системтэйгээр хамрагдаж байна.

Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан багшийн тухайд 1989 онд ОХУ-ын Пермь хотын Балетын сургууль төгссөн ба 1989-2012 онд УДБЭТ-т гоцлол балетчинаар ажиллаж байсан. 2010 онд СУИС-д Дасгалжуулагч, багш мэргэжлээр бакалавр хамгаалж, 2009-2014 онд УДБЭТ дэргэдэх Балетын студид багшилж байгаад 2015 оноос одоог хүртэл "Монголын балетын үндэсний сургуульд багшаар ажиллаж байна.

Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг багш 1989-1997 он хүртэл УДБЭТ-т гоцлол бүжигчнээр, 1997-2000 онд Польш улсад мэргэжлээрээ тус тус ажилласан.  2012 онд Соёлын дээд сургуульд Бүжгийн багшаар мэргэжил дээшлүүлж, 2013 онд Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээ суралцаж төгссөн. Түүний хувьд мөн ялгаагүй 2015 оноос хойш буюу арав дахь жилдээ Монголын балетын үндэсний сургуулийн багшаар ажиллаж байна.


Харин Т.Энхсүрэн багшийн хувьд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж (Монгол Улсын Консерватор) төгссөн. 2018-2020 онд Hongoro’s ballet school, Andra ballet-д багш, 2020-2021 онд Classic ballet studio"-д багшилж байсан. 2020-2024 онд Москва хотын балетын сургууль (бакалавр)-д суралцаж, төгссөн ба үргэлжүүлэн 2022-2024 онд Москва хотын Буинхан бүжгийн студид багш, 2025 оноос Монгол Улсын консерваторын сонгодог бүжгийн багш, Монголын балетын үндэсний сургуульд багшаар тус тус ажиллаж байна.

Зургаагаас дээш насны хүүхдүүд үзэх боломжтой, Балетын сургуулийн нас насны ангиллын хөтөлбөр, түүний үр дүнг нүдээр үзэж, танилцах боломжийг олгодог, хүүхдүүдэд хамгийн ихээр урам, зориг, баяр баясгалан өгдөг “Хаврын баяр”-ын тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 3 цаг 23 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 3 цаг 26 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 3 цаг 39 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 4 цаг 31 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 5 цаг 48 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 54 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 6 цаг 0 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 6 цаг 19 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 6 цаг 26 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 32 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 39 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 6 цаг 47 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 6 цаг 52 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 6 цаг 57 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 7 цаг 3 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 10 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 7 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 7 цаг 35 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы...
Top