
Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) 24 дэх илтгэлийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлд “Сонгох, сонгогдох эрх” болон “Сэтгүүлчдийн эрхийн нөхцөл байдал” гэсэн хоёр үндсэн асуудлыг онцолж, 2024 оны сонгуулийн үйл явцад хийсэн дүн шинжилгээ, кэйс судалгаанд үндэслэсэн санал дүгнэлтийг танилцуулсан байна.
2025-05-15

2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг тодотголоо.
2025-05-15

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сарын 14-ний хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулсан бөгөөд санхүүгийн зах зээлд хяналт тавьдаг 11 салбарын 6930 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж буйг дурдав.
2025-05-15

Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ!
2025 онд манай улс 31.9 их наяд төгрөгийн татвар татна. Хэнээс гэж үү? Чамаас, надаас. Үүний 13 орчим их наяд нь иргэдийн халааснаас шууд гарах болно. Үүнийгээ хөдөлмөр идэвхтэй эрхэлдэг 1.2 сая иргэндээ хуваавал над мэтийн өчүүхэн хөдөлмөрчин жилдээ 11 сая орчим төгрөгийг улсдаа төлөх ёстой. Авдаг цалингийн их бага, хийдэг хөдөлмөрийн хүнд хөнгөнөөс болоод энэ тоо их бага л тусна. Гэхдээ л чи төлнө.
2025-05-15

Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ
Хэргийн үйл баримт нь цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ж.О, О.И нарыг тус бүр 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2025-05-15

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна
Нийтийн тээврийн бодлогын газраас Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
2025-05-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна
Өнөөдөр 15 цагт эхэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд оройн 20.30 цагийн байдлаар 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна.
2025-05-14

Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай
Ингэхийн тулд гар утас, интернэт холболт байхад л хангалттай.
2025-05-14

НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын сугалааны дөрөвдүгээр сарын азтаныг өнөөдөр тодрууллаа.
2025-05-14

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв
БНСУ руу зорчсон хуулийн зөрчилгүй Монгол Улсын иргэдийг хил дээрээс шалтгаан нөхцөлгүй буцаасан бөгөөд энэ үедээ хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг тухайн улсын төрийн албан хаагч гаргасан тухай өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа мэдээлэл хийлээ.
2025-05-14

Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн өөрийн найз бүсгүйдээ үнэтэй бэлэг, цүнх, автомашин зэргийг авч өгсөн тансаглал нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан "Цүнхтэй" жагсаал хотын төв талбайд үргэлжилж байна.
2025-05-14

Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна
Иргэн Г.Доржтүвдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж https://www.uih.mn/ сайтад өргөдөл үүсгэжээ. Өргөдөл үүсгэснээс хойш хоёр цагийн дараа буюу 17.00 цагийн байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсэг зураад байна.
2025-05-14

Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой
E-Mongolia системээр дамжуулан боловсролын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг 9 төрлийн лавлагаа тодорхойлолтуудыг иргэд цахимаар, 24/7 цагийн турш, хаанаас ч авах боломжтой боллоо.
2025-05-14

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжив.
2025-05-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна
О.Ариунбилэг: Өнөөдөр Өмнгөговьд ажиллаж байгаа сэтгүүлчдийг төрийн хамгаалалтын албаныхан цагдаж, Ерөнхий сайдтай уулзуулахгүй хязгаарлалтын бүс тогтоосон байна. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлох чадамжгүй байгааг харуулж байна.
2025-05-14

С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Хүн төвтэй, хөгжлийн үзэл санаанд нийцсэн эдийн засгийн эрх чөлөөг цогцлоохыг зорьж, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ гэв.
2025-05-14

Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ
Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхиийн индекс/INCE/-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.
2025-05-14

СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийлээ.
2025-05-14

Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өгсөн мэдээллээр, 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1789-д хүрчээ. Одоогоор 301 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 233 хүн гэрийн хяналтад, 1255 хүн эдгэрсэн байна. Мөн 33237 хүн халдвартай ойр байсан буюу хавьталд бүртгэгдсэн бөгөөд нэг хүн нас барсан харамсалтай тохиолдол гарчээ.
2025-05-14

Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 2070 объектын гал түймэр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 309 нь өнжмөл шар өвсний түймэр байжээ. Энэ нь нийт гал түймрийн 15 хувийг эзэлж байна. Объектын гал түймрийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 26.8 хувиар өссөн боловч хүний амь нас эрсэдсэн тохиолдол 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотод нийт шар өвсний түймрийн 79.3 хувь нь бүртгэгдээд байгаа нь нийслэлийн гал түймрийн голомт хэвээр байгааг харуулж байна.
2025-05-14
