x

Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай

Жолооны үнэмлэх захиалахын тулд заавал олон хоног дугаарлаж, төрийн байгууллагаар явах шаардлагагүй болсон. Цахим хөгжил хурдацтай хөгжиж буй энэ үед E-Mongolia системээр дамжуулан жолооны үнэмлэхээ захиалах боломжтой бөгөөд гар утас, интернэт холболт байхад л хангалттай.

E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой үйлчилгээ:

  1. Шинээр жолооны үнэмлэх захиалах:
    • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэн E-Mongolia системээр үнэмлэхээ захиалах боломжтой.
    • Үүний тулд авто сургуульдаа үнэлгээний хуудас, фото зураг зэргийг урьдчилан хүлээлгэн өгсөн байх шаардлагатай.
    • Мэдээлэл “Баталгаажсан” төлөвт шилжсэн тохиолдолд цахим захиалга хийх боломжтой болно.
  2. Нөхөн авах, хугацаа сунгах, хаясан бол дахин захиалах:
    • Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн эсвэл хугацаа дууссан бол E-Mongolia-аар шууд захиалж болно.
  3. Мэдээлэл зөрүүтэй үнэмлэхийг засаж, дахин хэвлүүлэх:
    • Хэрэв таны жолооны үнэмлэх дээр овог, нэр, регистрийн дугаар, цусны бүлэг зэрэг хувийн мэдээлэл зөрүүтэй бол дахин захиалахдаа холбогдох талбарыг засаж, шинэчилсэн үнэмлэхээ захиалж болно.

Захиалсан үнэмлэх хэр удаж хэвлэгдэн гарах вэ?

  • Цахимаар жолооны үнэмлэхээ захиалсны дараа таны үнэмлэх 3–5 хоногийн дотор хэвлэгдэнэ.
  • Дараа нь “Монгол шуудан” ХХК-аар дамжин Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хүргэгдэнэ.
  • Та 5–10 хоногийн дотор үнэмлэхээ хүлээн авах боломжтой.

Цахимаар захиалах:

  • E-Mongolia системд бүртгэлээр нэвтэрч “Үйлчилгээнүүд” цэсээс “Жолоодох эрхийн үнэмлэх захиалах” үйлчилгээг сонгоно.
  • Гарч ирсэн мэдээллийн талбарыг үнэн зөв бөглөж захиалгаа баталгаажуулна.

Биеэр очиж захиалах:

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн аль нэг салбарт хандаж, шаардлагатай бичиг баримттай очин жолооны үнэмлэхээ захиална.

Анхаарах зүйлс:

  • Хувийн мэдээлэл (овог, нэр, регистр, цусны бүлэг) зөрүүтэй бол E-Mongolia-оор захиалга өгөх боломжгүй. Ийм тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд биечлэн очиж захиална.
  • Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж буй мөн жолоодох эрх нь хасагдсан, хязгаарлагдсан иргэд захиалах боломжгүй байна.

Хэдхэн хормын дотор цахимаар жолооны үнэмлэхээ захиалаад цагаа хэмнээрэй!
Цахимаар шийдэж цагаа хэмнэе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 30 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 43 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 53 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 46 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 47 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 49 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 50 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 50 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 53 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 53 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 54 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 55 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 56 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 59 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 18 цаг 6 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 23 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 25 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 26 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 29 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top