x

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сарын 14-ний хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулсан бөгөөд санхүүгийн зах зээлд хяналт тавьдаг 11 салбарын 6930 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж буйг дурдав.

Санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 26.5 хувьд хүрч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрсэн байна. Нээлттэй хөрөнгийн биржид компанийн бонд давамгайлж буй бөгөөд нийт арилжаанд 1.5 их наяд төгрөгийн санхүүгийн хэрэгсэл арилжигдсан нь өсөлттэй үзүүлэлт юм.

Биржийн бус зах зээлд 95 компани 131 бүтээгдэхүүн гаргаж, нийт 1.6 их наяд төгрөгийн арилжаа хийгджээ. Ам.долларын бондын арилжаа ч нэмэгдэж, 72 сая ам.долларын бонд худалдаалагдсан байна. Харин нийт хувьцааны данс эзэмшигч 2.6 саяд хүрч, 204 мянга нь шинээр данс нээлгэсэн байна.

Даатгалын салбарт нийт 20 компани, 60 зуучлагч, 2500 гаруй төлөөлөгч үйл ажиллагаа эрхэлж байгаа бол банк бус санхүүгийн байгууллага 573 бүртгэлтэй байна. Финтек зээлийн дундаж хэмжээ 771 мянган төгрөг байхад уламжлалт ББСБ-ын зээлийн хэмжээ 2.5 сая төгрөгт хүрчээ. Зээлийн өрийн үлдэгдэл 5.7 их наяд төгрөг байна.

Мөн 178 хадгаламж зээлийн хоршоо нийт 75 мянга гаруй гишүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд нийт хадгаламж 248 тэрбум, зээлийн өрийн үлдэгдэл 258 тэрбум төгрөг болжээ.

Хороо өнгөрсөн онд бондын зах зээлийг дэмжих, хөрөнгө оруулагчийг хамгаалах, даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг онцлох ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Уг тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа саяхан Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 2 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 4 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 5 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 6 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top