x

Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой

Монгол Улсад иргэдийн боловсролтой холбоотой үйлчилгээг авахад тулгардаг хүндрэл, цаг хугацааны алдагдал нь олон жилийн туршид бухимдлын гол шалтгаан байсаар ирсэн. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ урт дараалалд зогсох, оюутны үнэмлэх, тодорхойлолт авах гэж сургуульдаа хандаж хүлээх гэх мэт асуудал олон хүнд танил.

Гэвч энэ бүхэн өнгөрсөнд үлдэж E-Mongolia системээр дамжуулан боловсролын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг 9 төрлийн лавлагаа тодорхойлолтуудыг иргэд цахимаар, 24/7 цагийн турш, хаанаас ч авах боломжтой болжээ.

Эдгээр үйлчилгээнд:

  • Цэцэрлэгт хамрагдах хүсэлт
  • ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэл
  • Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дипломын тодорхойлолтууд
  • Оюутны автобусны карт захиалга
  • Их, дээд сургуульд суралцаж буй тодорхойлолт
  • Багш болон оюутны үнэмлэх зэрэг орж байна.

Эдгээрийн дундаас оюутны үнэмлэхтэй холбоотой үйлчилгээ 134 сая удаа, багшийн үнэмлэх 10 сая удаа, дээд боловсролын дипломын тодорхойлолт 346 мянга гаруй удаа үйлчилгээ авсан нь боловсролтой холбоотой лавлагаа, тодорхойлолтууд хэр их эрэлт өндөр байгааг харуулж байна.

Гэхдээ зарим иргэдийн хувьд өөрт хэрэгцээ шаардлагатай үйлчилгээг цахимаар авч чадахгүй, мэдээлэл дутмаг байдлаас болж өөрсдийн цаг заваа алдаж биечлэн очих асуудлууд тулгардаг байна. Иймд өнөөдөр /2025.05.14/ “И-Монгол академи” УТҮГ, Боловсролын ерөнхий газрын хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар цахим шилжилтийг дэмжих, боловсролтой холбоотой цахимжсан үйлчилгээнүүдийг олон талт сувгаар иргэдэд илүү хялбар энгийн байдлаар хүргэх контентуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.

Ингэснээр иргэд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хүнд сурталгүй, цаг алдалгүй авахаас гадна мэдээллийн ил тод байдлыг хангаж, төрийн байгууллагууд иргэдээс давхар мэдээлэл шаардахгүй шууд үйлчилгээг авах боломж улам сайжрах юм.

Цаашид боловсролын байгууллагын эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ шат дараатай цахим хэлбэр шилжиж иргэдийн амьдралыг хялбаршуулах төдийгүй төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах стратегийн томоохон үр дүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 1 цаг 3 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 44 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 45 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 46 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 48 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 49 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 50 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 52 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 54 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 55 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 56 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 2 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top