x

2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг тодотголоо.

Төлөвлөгөөг Үндсэн хууль болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулсан бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, нэг хүнд ногдох ДНБ-ийг 8090 ам.долларт хүргэх, ядуурлыг 5 хувиар бууруулах зорилтыг тусгажээ.

2026 онд хэрэгжүүлэхээр тусгасан бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэлд дараах зорилтууд багтжээ:

  • Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох: Төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж, төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулах замаар бүтэц, чиг үүргийн шинэчлэл хийнэ. Төрийн худалдан авалтад хиймэл оюун ухааныг ашиглана.

  • Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компаниудын реформ: Төрийн өмчит компаниудын зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

  • Хүний хөгжлийн бодлого: Ядуурлыг бууруулж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах 39 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 108 сургууль, 95 цэцэрлэг барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан байна.

  • Бүсчилсэн хөгжлийн бодлого: Орон нутгийн дэд бүтцийн орон сууцанд хамрагдсан өрхийн тоог 5683 хүргэх, хөгжлийн индексийг нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Мөн 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, сургалтын чанар, багшийн ур чадвар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлттэй уялдсан шинэ үнэлгээний систем нэвтрүүлэхээр тусгажээ.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалт, орон сууц, төрийн албаны шинэчлэл зэрэг асуудлаар тодруулга авч, санал хэлсэн байна. Байнгын хороо хэлэлцүүлгийн үр дүнг нэгдсэн чуулганд танилцуулахаар шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 24 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 36 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 16 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 25 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 34 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 39 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 58 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 18 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 23 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 28 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 34 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 54 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 41 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 25 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top