
Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр иргэн Д-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхад нь 29 настай Н гэгч этгээд өөрийгөө цагдаагийн албан хаагч хэмээн итгүүлж, гэрт нь дагуулан орсон байна. Улмаар хохирогчийн гар утас, ээмэг, бөгж, түрийвч болон бичиг баримтыг нь залилан авч зугтаасан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.
2025-05-14

Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд ихэнх нутгаар 08:00-20:00 цагийн хооронд солигдмол үүлтэй байх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025-05-14

Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Үндэсний номын баяр энэ сарын 16-18-нд буюу баасан гарагаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн, 37 дахь удаагийн баярыг “Илүү их уншья” уриан дор зохион байгуулах бөгөөд уламжлал ёсоор ном, соёл, боловсролыг дэмжсэн олон талт арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөжээ.
2025-05-14

Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив
Нийслэл хотын төлөвлөлт, тээврийн бодлогыг илүү нарийн, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын удирдлагууд дэлхийн тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэхүү уулзалтад Автозамын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар нар оролцож, авто зам, нийтийн тээврийн зохион байгуулалтыг хотын хөгжлийн төлөвлөлттэй хэрхэн уялдуулах талаар санал солилцсон байна.
2025-05-14

Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 0.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь мөнгөний эргэлт нэмэгдэж буйг илтгэж байгаа бол нийлүүлэлтийн бүтцийн 88.2 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн нь дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнийг харуулж байна. Дотоод цэвэр актив 36.6 их наяд төгрөгт хүрч, нэг жилийн хугацаанд 8.3 их наядаар өссөн бол гадаад цэвэр актив 4.9 их наяд төгрөгт хүрч, 1 их наядаар буурсан нь анхаарал татаж байна.
2025-05-14

Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо
Цаг уурын нөхцөл байдлын тухай ЦУОШГ-ын энэ сарын 10-ны мэдээллээс харахад Баян-Өлгий, Дундговийн ихэнх, мөн Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумын нутагт бэлчээрийн ургамал хангалттай ургаагүй байна. Ийм нөхцөл нь малын тэжээлд нөлөөлөх эрсдэлтэй.
2025-05-14

Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай Эр-Рияд хотноо уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой хөрөнгө оруулалт, зэвсгийн худалдааны томоохон хэлэлцээр байгууллаа.
2025-05-14

Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал 2025 оны зургаадугаар сарын 5–6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
2025-05-14

Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна
2018-2025 онд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын түр хамгаалах байраар нийт 190 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь тус бүс нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо тогтвортой үйлчилж ирснийг харуулж байгаа ч тулгамдсан асуудлууд хэвээр байгааг салбарын удирдлагууд онцолж байна.
2025-05-14

Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт оролцож байна. Тус уулзалт ХБНГУ-д болж байгаа бөгөөд дэлхийн 130 орны 800 гаруй төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар чуулж, энхийг сахиулах ажиллагааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон хэлэлцэж байна.
2025-05-14

Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар мал, түүхий эдийн дундаж үнэ олон аймагт өссөн үзүүлэлттэй гарчээ. Хамгийн өндөр үнэтэй малд атан тэмээ тооцогдож байгаа бөгөөд нэг толгойн үнэ 1.5 сая төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 110.1 мянган төгрөгөөр нэмэгджээ.
2025-05-14

Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа
Грекийн Эгийн тэнгист орших Касос арлын ойролцоо тавдугаар сарын 14-ний шөнө 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, далайн эрэг орчмоос яаралтай нүүхийг оршин суугчдад анхааруулсан байна. Уг газар хөдлөлтийн төв нь Касосоос 48 км-ийн зайд, 83 км-ийн гүнд байгааг Германы геологийн судалгааны төв мэдээлжээ.
2025-05-14

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хоёр дахь төмөр замын холболт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт тавдугаар сарын 14-нд болж, нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
2025-05-14

Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын цөмийн зэвсэг тээвэрлэгч нисэх онгоцуудыг Европын Холбооны (ЕХ) орнуудад байрлуулах боломжийн талаар “хэлэлцэхэд бэлэн” гэдгээ мягмар гарагийн орой TF1 телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
2025-05-14

Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа
Олон улсын жүдо бөхийн холбоо 2025 он гарснаас хойш зохион байгуулсан “Их дуулга” ангиллын зургаан тэмцээний үр дүнд үндэслэн шинэчилсэн чансааг зарлалаа. Энэхүү чансаагаар жингийн ангилал тус бүрт эхний 100-д багтсан тамирчид ирэх зургадугаар сарын 13-нд Унгарын Будапешт хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) оролцох эрхээ авч байна.
2025-05-14

Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд энэ хаврын мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан голт бор, гүйлс, агч, нарс, гацуур зэрэг таван төрлийн 1300 орчим мод тарихаар төлөвлөжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын хоёрдугаар долоо хоногийн бямба, ням гарагийг мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ дагуу тавдугаар сарын 14-ний өдөр бүх нийтээр мод тарих үйл ажиллагаа явагдах юм.
2025-05-14

Туркт болох Орос–Украины хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт хийж буй айлчлалынхаа үеэр Туркт болох Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцохоо баталлаа. Хэлэлцээ энэ долоо хоногийн сүүлчээр, магадгүй тавдугаар сарын 16-нд буюу пүрэв гарагт Истанбул хотод болох төлөвтэй байна.
2025-05-14

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгслөө
Уругвайн зүүний үзэлт нэрт удирдагч, Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгссөн тухай тус улсын одоогийн Ерөнхийлөгч Яманду Орси мягмар гарагт мэдээллээ. Тэрбээр “Эртний анд, удирдагч, тэмцэгч, чиглүүлэгч минь Пепе таалал төгслөө. Бид чамайг үгүйлнэ” хэмээн X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.
2025-05-14

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо
Энэ нь Монгол Улс БНХАУ-ын хооронд 1955 оны хэлбэрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш 70 жилийн дараа хийж буй төмөр замын хоёр дахь том бүтээн байгуулалт юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулжээ.
2025-05-14

E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ
И-Монгол академи” УТҮГ, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран дээрх санал асуулгыг 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд E-Mongolia системийн портал болон мобайл сувгуудаар дамжуулан хүлээн авч байна.
2025-05-14
