x

Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар мал, түүхий эдийн дундаж үнэ олон аймагт өссөн үзүүлэлттэй гарчээ. Хамгийн өндөр үнэтэй малд атан тэмээ тооцогдож байгаа бөгөөд нэг толгойн үнэ 1.5 сая төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 110.1 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Соёолон үрээний үнэ ч өсөлттэй байна. Нэг үрээний үнэ 1.2 сая төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 51.8 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн эр хонины үнэ 29.1 мянган төгрөгөөр нэмэгдэж 280 мянгад хүрчээ. Эр ямааны үнэ 32.4 мянгаар өсч 180 мянган төгрөг болсон байна.

Харин хязаалан гунан үхрийн үнэ бага зэргээр буурч, 1.4 сая төгрөгт хүрсэн байна. Малын үнийн тооцоонд өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан буюу хүнс, ашиг шим, уналга, эдэлгээний зориулалтаар борлуулсан малыг хамруулдаг болохыг ҮСХ-ноос тодотгожээ. Харин хурдны, шилмэл омгийн өндөр үнэтэй малын үнийг дундаж тооцоонд оруулдаггүй юм.

Түүхий эдийн хувьд үхрийн 2 метрээс дээш урттай ширний үнэ 7.7 мянган төгрөг болж, өмнөх оноос 4 мянган төгрөгөөр өссөн байна. Харин цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 120 мянган төгрөг болж, 31 мянган төгрөгөөр буурсан нь анхаарал татаж байна. Гэсэн ч ноолуурын үнэ аймгуудаар харилцан адилгүй байгаа бөгөөд Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 141 мянган төгрөгт хүрсэн бол Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 100 мянган төгрөг байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 30 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 37 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 46 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 10 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 16 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 43 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 42 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 5 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 11 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 16 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 16 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 17 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 18 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 19 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 20 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 21 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top