x

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр өнөөдөр /2025.05.14/ нээлтийн ёслолыг хийлээ.

Хил холболтын төмөр замыг 1.9 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 979 тэрбум төгрөг зарцуулна. Энэхүү төмөр зам баригдсанаар боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэхээр тооцоолж байна.

Энэ нь Монгол Улс БНХАУ-ын хооронд 1955 оны хэлбэрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш 70 жилийн дараа хийж буй төмөр замын хоёр дахь том бүтээн байгуулалт юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулжээ.

УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Гашуунсухайт–Ганцмодын төмөр зам бол зөвхөн нэг боомтыг холбох зам бус, харин Монгол Улсыг БНХАУ-ын зах зээлтэй холбох стратегийн гарц, орон нутгийн хөгжилд шинэ ажлын байр, орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх хөшүүрэг юм. Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын холболт 2004 оноос эхлэн яригдаж, 18 жилийн турш улс төр, эдийн засаг, техник гээд олон талын ойлголцлын сорилт давж, эцэст нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, өнөөдөр ийнхүү бодит ажил болж байгаа нь түүхэн чухал алхам бөгөөд алдсан цаг хугацааг нөхөх боломж хэмээн үзэж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" хэрэгжүүлэх шинэ бүтээн байгуулалтаар эдийн засгаа тэлэх бодит хөшүүрэг болгон ашиглана. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт түргэн шуурхай хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Хоёр улсын хамтын шийдвэрт олон хүний тууштай хөдөлмөр орсон гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье.

Гашуунсухайт боомтын шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт нь:

• Боомтын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж,

• Тээвэр логистикийн зардлыг бууруулж,

• Экспортыг үе шаттай нэмэгджүүлж,

• Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж,

• Орон нутгийн хөгжилд шууд нөлөө үзүүлэх болно.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Төмөр зам дагаж эдийн засаг сэргэдэг. Монгол, Хятад улсын найрамдалт харилцаа мөнхөд бат бэх байх болтугай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 1 цаг 6 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 47 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 48 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 49 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 51 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 53 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 55 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 57 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 58 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 59 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 2 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top