x

Туркт болох Орос–Украины хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт хийж буй айлчлалынхаа үеэр Туркт болох Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцохоо баталлаа. Хэлэлцээ энэ долоо хоногийн сүүлчээр, магадгүй тавдугаар сарын 16-нд буюу пүрэв гарагт Истанбул хотод болох төлөвтэй байна.

“Бид уулзалтаас нааштай үр дүн хүлээж байна. Марко Туркт очиж хэлэлцээнд оролцоно” хэмээн Ерөнхийлөгч Трамп мэдэгджээ.

Хэлэлцээнд Трампын томилсон хоёр тусгай төлөөлөгч — Кит Келлог болон Стиф Уиткофф нар мөн оролцоно гэж өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн. Ерөнхийлөгч Трамп өөрөө ч уулзалтын өдөр Истанбулд очих магадлалтай гэдгээ илэрхийлсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Истанбулд тавдугаар сарын 15-нд шууд хэлэлцээ хийх саналыг Украины талд хүргүүлсэн ч хэлэлцээ яг болох эсэх, мөн ямар түвшинд явагдах нь одоогоор бүрэн тодорхойгүй хэвээр байна. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг уулзалтад биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Оросын доод түвшний төлөөлөгчидтэй уулзахаас татгалзаж, зөвхөн Путинтэй л шууд уулзах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн.

ОХУ-ын тал төлөөлөгчдөө Истанбулд илгээнэ гэдгээ баталсан боловч Ерөнхийлөгч Путин өөрөө оролцох эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэ уулзалт хоёр талын зэвсэгт мөргөлдөөнийг бууруулах, түр гал зогсоох хэлэлцээний шинэ суурь болох магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 28 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 30 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 31 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 33 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 37 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 39 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 40 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 11 цаг 3 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 11 цаг 11 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 11 цаг 12 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 11 цаг 15 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 11 цаг 17 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 11 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 23 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 24 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 25 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 24 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 25 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 26 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top