x

Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа

Грекийн Эгийн тэнгист орших Касос арлын ойролцоо тавдугаар сарын 14-ний шөнө 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, далайн эрэг орчмоос яаралтай нүүхийг оршин суугчдад анхааруулсан байна. Уг газар хөдлөлтийн төв нь Касосоос 48 км-ийн зайд, 83 км-ийн гүнд байгааг Германы геологийн судалгааны төв мэдээлжээ.

Газар хөдлөлт Израил, Туркийн баруун өмнөд хэсэг болон Египетийн зарим хотод мэдрэгдсэн ч одоогоор хүний амь нас эрсдсэн, эсвэл үлэмж хэмжээний хохирол учирсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна. Египетийн Одон орон, геофизикийн үндэсний хүрээлэн газар хөдлөлтийн хүчийг 6.4 магнитуд гэж тогтоожээ.

Цунамийн аюултай холбоотойгоор Грекийн Уур амьсгалын хямрал, иргэний хамгаалалтын яам “далайн эргээс холдож, өндөрлөг газарт гарахыг” оршин суугчдад уриалсан байна. Жуулчдын хөл тасардаггүй Санторини, Родос, Крит зэрэг арлуудын ойролцоох далайн бүсүүдэд чичирхийлэл мэдрэгдсэн тухай Афины их сургуулийн газар хөдлөлт судлалын лаборатори мэдээлсэн байна.

Грек улс нь хэд хэдэн тектоник хавтангийн зааг дээр оршдог учир газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог бөгөөд энэ мэт хүчтэй чичирхийлэл үе үе болдог гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 6 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 9 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 14 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 22 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 25 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 28 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 24 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 28 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 31 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 34 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 39 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 42 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 13 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 21 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 32 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 44 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 6 цаг 59 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 0 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 6 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 24 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top