
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 14-ний Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-05-14

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.14/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
2025-05-14

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.05.14/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
2025-05-14

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд
2025-05-14

Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай МДМ ампул фарм ХХК нь туншилтай эмийн үйлдвэрлэлд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ын шаардлагыг бүрэн хангасан дотоодын “туншилтай эм”-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байна.
2025-05-13

Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага, Монголын барилгын үндэсний ассоциаци болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзалт хийж, 24 мега төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2025-05-13

Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ
Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянга Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн байна. Тус шагнал нь боловсролын салбарт тууштай ажиллаж, хүүхдийн амьдралд бодитой эерэг нөлөө үзүүлсэн шилдэг багш нарыг алдаршуулж, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
2025-05-13

Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив
Украин, Оросын төлөөлөгчдийн шууд хэлэлцээ тавдугаар сарын 15-нд Туркийн Истанбул хотод болох гэж буйтай холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг энэхүү уулзалтад оролцуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр даваа гаргийн орой өөрийн “Telegram” сувагт бичихдээ, “Мэдээж, Туркт болох энэ уулзалтад Ерөнхийлөгч Трамп бидэнтэй хамт байхыг бүх украинчууд хүсэж байна. Энэ бол зөв санаа. Бид олон зүйлийг өөрчилж чадна” хэмээн онцолсон байна.
2025-05-13

Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2025 оны тавдугаар сарын 1-ний байдлаар хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 32 мянган тонн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.1 мянган тонноор буурсан үзүүлэлт юм.
2025-05-13

АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа
АНУ-ын Трампын засаг захиргаа Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг “дүрвэгсэд”-ийн статустайгаар хүлээн авсан талаар AP агентлаг мэдээлэв. Энэ үйл явдал АНУ-ын Цагаан ордон хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргаж, цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлж буй үед болсон нь олон нийтийн анхаарлыг татаж, маргаан дэгдээгээд байна.
2025-05-13

Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа
Дорноговь аймгийн Сайншанд суманд тавдугаар сарын 12-нд болсон Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэх зорилт дэвшүүллээ. Уг хуралдаанаар бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд дөрвөн үндсэн чиглэлээр 33 төсөл, арга хэмжээг улс болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.
2025-05-13

Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ
Хятад улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас албан ёсоор зарласнаар тус улсын хөдөлмөрийн зах зээлд 17 шинэ мэргэжил нэмэгдсэн тухай Kazinform агентлаг мэдээллээ. Энэ нь сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологи, дижитал хөгжил хурдацтай өрнөж байгаатай холбоотой юм.
2025-05-13

Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацү башё Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд эхэлж, монгол бөхчүүд дээд болон доод зиндаанд амжилттай барилдаж байна. Энэ удаагийн башёд мэргэжлийн сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн манлайлан оролцож байгаа бөгөөд нийт Монголын 21 сүмоч таван зиндаанд хүч үзэж байна. Үүнээс найман бөх макүүчи буюу дээд зиндаанд барилдаж байгаа юм.
2025-05-13

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ
Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас албан ёсоор эхэлнэ. 10 хоног үргэлжлэх энэхүү томоохон спортын арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөрийн шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
2025-05-13

Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө
Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Каннын кино наадам энэ долоо хоногт эхлэх гэж байна. Энэ удаагийн наадмын улаан хивсний ёслол хатуу хяналтын дор зохион байгуулагдах бөгөөд зохион байгуулагчид хэт задгай, нүцгэн биеийг ил гаргасан хувцаслалтыг хатуу хориглосноо албан ёсоор мэдэгдлээ.
2025-05-13

2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөл (ОУСЗ) болон түнш байгууллагууд хамтран гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд сувилахуйн боловсон хүчний хомсдол ойрын жилүүдэд тодорхой хэмжээнд буурч байгаа ч 2030 он гэхэд тус салбарт нийт 4.1 сая орчим ажиллах хүчин дутагдах төлөвтэй байна.
2025-05-13

“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна
Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн тэмцээн Улаанбаатар хотын “М банк арена”-д үргэлжилж байна. Монголын лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг “В” хэсгийн дөрөв дэх тоглолтоо Тайванийн “Кингс” багтай хийж, 94:73-ын харьцаатай хожлоо. Энэ ялалтаар “Хүлэгүүд” дөрвөн дараалсан хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна.
2025-05-13

Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, оюутнууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй нэгдэн, тогтвортой ногоон ирээдүйн төлөөх их үйлсэд бодитой хувь нэмрээ орууллаа. Тэд Баянчандмань дахь Мод үржүүлгийн газарт тарьж ургуулсан 40,500 ширхэг нарсны тарьцаар Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын 15 га талбайд ойжуулалтын ажил амжилттай гүйцэтгэсэн байна.
2025-05-13

“Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани өнөөдөр худалдаанд гаргасан ухаалаг утаснуудаасаа хамгийн нимгэн загвар болох “S25 Edge”-ийг олон нийтэд танилцууллаа. Хиймэл оюун ухааны дэвшилтэт функцүүдээр тоноглогдсон энэхүү загвар нь өндөр үнэтэй гар утасны зах зээлд “Apple”-аас урьтаж худалдаанд гарч буйгаараа онцлог юм.
2025-05-13

“Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ
Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
2025-05-13
