x

Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай МДМ ампул фарм ХХК нь туншилтай эмийн үйлдвэрлэлд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ын шаардлагыг бүрэн хангасан дотоодын “туншилтай эм”-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. 

Энэхүү туншилтай эмийн үйлдвэрийн төслийг анх 2022 онд Монголын эм үйлдвэрлэл, хангамжийн тэргүүлэгч байгууллагуудын нэг Мөнхийн тун ХХК санаачилж, 2024 онд эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импекс Концерн ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Dongkoo Bio&Pharma Co.,Ltd-тай хамтран МДМ ампул фарм ХХК-ийг үүсгэн байгуулж төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлснээр өнөөдөр ашиглалтад оруулж байгаа аж.

МДМ ампул фарм ХХК-ийн туншилтай эмийн үйлдвэр нь эмийн импортын хамаарлыг бууруулж, хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эх орондоо үйлдвэрлэсэн чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр тогтвортой, хүртээмжтэй хангах зорилготой.

Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор МДМ ампул фарм ХХК нь жилд дундажаар 20 гаруй нэр төрлийн 60 сая ширхэг туншилтай эм үйлдвэрлэж хүчин чадалтай. Ингэснээр дотоодын зах зээлийн 20 орчим хувийг хангах боломжтой ба хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 15-20 хувь хямд үнээр хүргэх ач холбогдолтой.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас гаргасан Эм зүйн салбарын үзүүлэлт-2023 мэдээлэлд тухайн онд нийт 528.2 тэрбум төгрөгийн эмийг импортоор оруулж ирсэн байна.

Эм үйлдвэрлэлийн салбарт 110 шинэ ажлын байр бий болгож, ажиллах хүчийг олон улсад туршлага судалж, мэргэших боломжоор хангахаас гадна БНСУ, БНХАУ, ХБНГУ, Канад зэрэг улсаас олон улсын туршлагатай мэргэжилтнүүд тус үйлдвэрт ажиллаж, эм зүйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Цаашид экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулж, олон улсын зах зээлд гарах томоохон зорилттой тул үйлдвэрийг эмийн хатуу зохицуулалттай улсуудын нэг болох БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартын шаардлагад нийцүүлэн барьж байгуулахаас гадна, эмийн өндөр чанартай технологийг сонгож оновчтой нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

МДМ ампул фарм ХХК нь үйлдвэрлэлдээ хаягдал ус, уурын эргэн ашиглалт болон эрчим хүчний хэмнэлтэд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж байгальд ээлтэй үйлдвэрлэлийн шинэ жишгийг бий болгохыг зорьсноороо мөн онцлог аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
13 үе дамжсан товшуур хөгжим 1 цаг 11 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 1 цаг 13 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 1 цаг 14 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 1 цаг 15 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 16 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 19 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 1 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт 84 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ 1 цаг 21 мин Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 2 цаг 46 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 3 цаг 26 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 3 цаг 27 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 3 цаг 29 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 3 цаг 30 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 3 цаг 32 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 3 цаг 33 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 3 цаг 35 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 3 цаг 37 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 3 цаг 38 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 3 цаг 39 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 3 цаг 45 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top