
ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна
Өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сан (ОУВС) Пакистан улсад нэг тэрбум ам.долларын санхүүжилт баталсан нь Энэтхэгийн хурц шүүмжлэлтэй тулгарлаа. Цөмийн зэвсэгтэй хөрш хоёр орны харилцаа хурцадсан үед АНУ тэргүүлсэн гэнэтийн гал зогсоох шийдвэр гарсан юм.
2025-05-15

Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд өрнөж буй дайны асуудлаарх Истанбулын энхийн хэлэлцээнд оролцох хүмүүсийн дунд багтаагүй гэж Кремль мэдээлэв. Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлан оролцоно.
2025-05-15

Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа
Нийслэлийн гамшгаас хамгаалах зөвлөлөөс санаачлан, Нийслэлийн онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордонтой хамтран онцгой байдлын албанд ажиллаж буй 15 алба хаагчийн хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн олон улсын өдрийг угтан явагдаж байгаагаараа онцлог юм.
2025-05-15

Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна
2025 оны тавдугаар сарын 15-ны Пүрэв гарагт Улаанбаатар хот болон орон нутагт дараах үйл явдлууд болох хуваарьтай байна. Зарим арга хэмжээ нийтийн хүртээлтэй байгааг анхаарна уу.
2025-05-15

Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2025 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, зарим газраар салхи шуургатай байх тул цаг агаарын нөхцөл байдлыг сайтар анхаарч, замын хөдөлгөөн, малаа бэлчээрлэх, галаа зөв ашиглахад онцгойлон анхаарахыг зөвлөж байна.
2025-05-15

Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 15-ны Пүрэв гарагт Улаанбаатар хотын зарим дүүрэгт цахилгаан шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан түр хугацаанд цахилгаан хязгаарлана. Засварын ажлын үеэр хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
2025-05-15

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
15-16-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025-05-15

Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж, “Их хуралдай” танхимд үргэлжилнэ. Өглөөний хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
2025-05-15

Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 14-ний хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аюулыг хязгаарлах чиглэл бүхий тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү тогтоолоор Засгийн газарт хууль, бодлогын хэд хэдэн чиглэлд хугацаатай үүрэг өгч байгаа юм.
2025-05-15

Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) 24 дэх илтгэлийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлд “Сонгох, сонгогдох эрх” болон “Сэтгүүлчдийн эрхийн нөхцөл байдал” гэсэн хоёр үндсэн асуудлыг онцолж, 2024 оны сонгуулийн үйл явцад хийсэн дүн шинжилгээ, кэйс судалгаанд үндэслэсэн санал дүгнэлтийг танилцуулсан байна.
2025-05-15

2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг тодотголоо.
2025-05-15

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сарын 14-ний хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулсан бөгөөд санхүүгийн зах зээлд хяналт тавьдаг 11 салбарын 6930 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж буйг дурдав.
2025-05-15

Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ!
2025 онд манай улс 31.9 их наяд төгрөгийн татвар татна. Хэнээс гэж үү? Чамаас, надаас. Үүний 13 орчим их наяд нь иргэдийн халааснаас шууд гарах болно. Үүнийгээ хөдөлмөр идэвхтэй эрхэлдэг 1.2 сая иргэндээ хуваавал над мэтийн өчүүхэн хөдөлмөрчин жилдээ 11 сая орчим төгрөгийг улсдаа төлөх ёстой. Авдаг цалингийн их бага, хийдэг хөдөлмөрийн хүнд хөнгөнөөс болоод энэ тоо их бага л тусна. Гэхдээ л чи төлнө.
2025-05-15

Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ
Хэргийн үйл баримт нь цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ж.О, О.И нарыг тус бүр 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2025-05-15

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна
Нийтийн тээврийн бодлогын газраас Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
2025-05-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна
Өнөөдөр 15 цагт эхэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд оройн 20.30 цагийн байдлаар 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна.
2025-05-14

Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай
Ингэхийн тулд гар утас, интернэт холболт байхад л хангалттай.
2025-05-14

НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын сугалааны дөрөвдүгээр сарын азтаныг өнөөдөр тодрууллаа.
2025-05-14

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв
БНСУ руу зорчсон хуулийн зөрчилгүй Монгол Улсын иргэдийг хил дээрээс шалтгаан нөхцөлгүй буцаасан бөгөөд энэ үедээ хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг тухайн улсын төрийн албан хаагч гаргасан тухай өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа мэдээлэл хийлээ.
2025-05-14

Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн өөрийн найз бүсгүйдээ үнэтэй бэлэг, цүнх, автомашин зэргийг авч өгсөн тансаглал нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан "Цүнхтэй" жагсаал хотын төв талбайд үргэлжилж байна.
2025-05-14
