x

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв

БНСУ руу зорчсон хуулийн зөрчилгүй Монгол Улсын иргэдийг хил дээрээс шалтгаан нөхцөлгүй буцаасан бөгөөд энэ үедээ хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг тухайн улсын төрийн албан хаагч гаргасан тухай өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Соёл-Эрдэнэ:

-"Mиний бие нөхрийн хамт 2025 оны тавдугаар сарын 12-нд МИАТ компанийн онгоцоор БНСУ-д хүрч, Инчеон нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрэхээр нэвтэрсний дараа хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэлд өртсөн. Миний виз хүчинтэй, буцах онгоцны тийзтэй, аяллын зорилго тодорхой байсан ч хил нэвтрэхийг хориглож, тусгаарлаж, гар утсыг хураан авч, хувийн мэдээлэлтэй зөвшөөрөлгүй танилцаж, бүх чатыг хэвлэн хүчээр гарын үсэг зуруулсны дараа надад үзүүлсэн. Мөн гарын үсэг зурахаас татгалзах үед тус улсын төрийн албан хаагч бүдүүлгээр харилцаж, хашгичиж, хоёр хуудастай цаасыг нүүр лүү шидэж, заналхийлсэн үйлдэл гаргасан.

Надтай хамт 8 иргэн өртөж, хил тусгаарлах өрөөнд олон цаг байлгасан. Орчуулагч авах хүсэлт гаргахад зөвшөөрөхгүй бүтэн 16 цаг ийм нөхцөл байдалтай байж байгаад эх орондоо буцаж ирсэн. Иймээс бид дараах зургаан шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, хувь хүний нууцад халдашгүй байдал, нэр төр, эрх чөлөө, үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж үзэж байгаа.

Иймээс БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ асуудлыг яаралтай судалж, БНСУ -ын талд албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх. Хоёрт, Монгол Улсын иргэдийн эрх ашиг нэр хүндийг хамгаалж, ижил нөхцөл байдалд өртсөн бусад иргэдийн мэдээлэл цуглуулж, хамтран нэхэмжлэл гаргах. Гуравт, хууль бус зохисгүй хилийн шалгалтад хяналт тавьж, дипломат арга хэмжээг авах. 2025 оны тавдугаар сарын 13-ний өдрийн гаалийн хяналтын камерыг хянуулах. Бид бүхэнтэй зүй бусаар харилцсан гаалийн ажилтныг шалгаж, хүний эрх зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох. БНСУ -ын виз оллгосноос хойших хугацаанд гаргасан бүх зардлыг нэхэмжлэн хохирлоо барагдуулах шаардлага тавьж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Солонгосын иргэдийг визгүй оруулдагаа зогсоох хэрэгтэй !!!
    2025 оны 05 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 5 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 10 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 19 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 25 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 31 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 35 мин Хөгжих үү, хоцрох уу? 42 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 59 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 19 цаг 29 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 19 цаг 29 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 19 цаг 40 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 20 цаг 9 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 23 цаг 28 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 23 цаг 30 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 23 цаг 31 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 40 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 23 цаг 42 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна Өчигдөр 13 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top