Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлоготой холбоотойгоор иргэд АТГ-т шалгуулахаар өчигдөр /2025.05.13/ гомдол гаргасан. Ерөнхий сайдыг шалгуулах иргэдийн хүсэлтийн дагуу АТГ-аас өнөөдөр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Хуулийн дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэх ёстой.
Сануулахад, Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн өөрийн найз бүсгүйдээ үнэтэй бэлэг, цүнх, автомашин зэргийг авч өгсөн тансаглал нь дургүйцлийг төрүүлээд байгаа. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АТГ-т гаргаж өгсөн ХОМ-тэй танилцсаны дараа иргэдийн зүгээс Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардан хотын төв талбайд жагсаал зохион байгуулж эхлээд байна. Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан "Цүнхтэй" жагсаал хотын төв талбайд үргэлжилж байна.