“Улаанбаатар марафон” буюу автомашингүй өдөр энэ сарын 24-ний бямба гаригт болно. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.
Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул:
-“Нийтийн тээврийн бодлогын газраас Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Үүнд,
- Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ.
- Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
- Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм.
- Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг 3 чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно.
Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлнэ” гэв.