x

Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) 24 дэх илтгэлийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлд “Сонгох, сонгогдох эрх” болон “Сэтгүүлчдийн эрхийн нөхцөл байдал” гэсэн хоёр үндсэн асуудлыг онцолж, 2024 оны сонгуулийн үйл явцад хийсэн дүн шинжилгээ, кэйс судалгаанд үндэслэсэн санал дүгнэлтийг танилцуулсан байна.

Илтгэлийн дагуу:

  • Оршин суугаа газартаа бүртгэлгүй иргэд, оюутнууд, бүтээн байгуулалтад ажиллаж буй иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил болж байгааг тэмдэглэжээ.

  • Цахимаар, шуудангаар, урьдчилсан санал хураалт хийх зэрэг нэмэлт хувилбаруудыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж ХЭҮК үзжээ.

  • Сонгуулийн сурталчилгааны 17 хоногийн хугацаа хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналын нууцлал хангагдахгүй байдал, тойргийн хүн амын тэнцвэргүй байдал зэрэг асуудалд анхаарахыг санал болгосон байна.

Мөн илтгэлийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн С.Дондов сэтгүүлчдийн эрхийн нөхцөл байдлын судалгааг танилцуулж, улс төр, эдийн засгийн хараат байдал, мэдээллийн эх сурвалжийн аюулгүй байдал, үзэл бодлын чөлөөт илэрхийллээр ялгаварлагдаж, дарамтад өртөж байгааг дурдсан байна. Судалгаанд оролцсон 430 орчим сэтгүүлчийн дийлэнх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хууль, бодлогын түвшинд илүү өргөн хүрээнд хамгаалах шаардлагатайг онцолжээ.

ХЭҮК-ийн саналд дараах гол өөрчлөлтүүд багтсан:

  • Сэтгүүлчийн эх сурвалжийг олон улсын жишгийн дагуу хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх.

  • Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, мөн иргэний нэр төр, алдар хүндтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан ялгаж хуульчлах.

  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг явцууруулалгүй, өргөн хүрээтэйгээр шинээр найруулан боловсронгуй болгох.

Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал, асуулт тавьсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “сэтгүүлчийн хараат бус байдлыг хамгаалах хуулийн зохицуулалтыг шинэ хуулиар хумих вий” гэсэн болгоомжлол илэрхийлсэн. Хариуд нь С.Дондов гишүүн “сэтгүүлч бол хүний эрхийн хамгаалагч бөгөөд тэдний үйл ажиллагаанд төрөөс хараат бус нөхцөл бүрдүүлэх нь чухал” хэмээн тодотгов.

Байнгын хороо илтгэлийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 3 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 4 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 5 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 11 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07 БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top