x

ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сан (ОУВС) Пакистан улсад нэг тэрбум ам.долларын санхүүжилт баталсан нь Энэтхэгийн хурц шүүмжлэлтэй тулгарлаа. Цөмийн зэвсэгтэй хөрш хоёр орны харилцаа хурцадсан үед АНУ тэргүүлсэн гэнэтийн гал зогсоох шийдвэр гарсан юм.

Энэтхэгийн эсэргүүцэл үл харгалзан ОУВС-ийн захирлуудын зөвлөл долоон тэрбум ам.долларын зээлийн хоёр дахь хэсгийг баталжээ. Тэд Пакистаны эдийн засаг сэргэлт үзүүлж буйг, тус улс хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж буйг онцолсон байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт тэсвэртэй эдийн засаг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, ирээдүйд 1.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгоно хэмээв.

Энэтхэг хүчтэй мэдэгдэл гаргаж, хоёр гол шалтгаанаар зээлийг шүүмжилсэн. Нэгдүгээрт, Пакистан реформ хийх амлалтаа байнга зөрчдөг тул ийм тусламжууд үр нөлөөгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, санхүүжилтийг хил дамнасан терроризмыг дэмжихэд ашиглаж болзошгүйг анхааруулжээ. Тэдний үзэж байгаагаар энэ нь “ОУВС болон түүний доноруудын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, дэлхийн үнэт зүйлсийг доромжилж байна”. Пакистан энэ зэмлэлийг олон удаа няцааж ирсэн.

ОУВС Энэтхэгийн байр суурийн талаар BBC-д тайлбар өгөөгүй байна.

Пакистаны зарим шинжээч ч мөн Энэтхэгийн анхны шүүмжлэлд үндэслэл бий гэж үзэж байна. 1958 оноос хойш Пакистан нийт 24 удаа ОУВС-гаас тусламж авсан ч бодит реформ хийгээгүй хэвээр байна. АНУ дахь Пакистаны элчин сайд асан Хуссейн Хаккани “ОУВС-д хандах нь эрчимт эмчилгээний тасагт дахин дахин очихтой адил. Ингэж олон удаа тусламж гуйна гэдэг нь гүн гүнзгий бүтцийн асуудал байгаа гэсэн үг” хэмээн хэлсэн байна.

Энэтхэг нь ОУВС-ийн захирлуудын зөвлөлд багтдаг ч саналын эрх нь хязгаарлагдмал. Энэтхэг нь Шри Ланка, Бангладеш, Бутантай хамт нэг бүлгийг төлөөлдөг бол Пакистан Төв Азийн бүлэгт харьяалагддаг ба Иранаар төлөөлүүлдэг.

ОУВС-ийн саналаар шийдвэр гаргах тогтолцоо нь “нэг улс – нэг санал” зарчим дээр бус, тухайн улсын эдийн засгийн хэмжээ, санхүүгийн хувь нэмрээс хамаардаг. Энэ нь хөгжингүй орнуудыг илүүд үздэг хэмээн шүүмжлэлд өртөж ирсэн. Жишээлбэл, АНУ хамгийн их саналын эрхтэй (16.49 хувь), харин Энэтхэгийн эрх ердөө 2.6 хувь юм.

Мөн саналаа эсэргүүцэх боломжгүй – зөвхөн дэмжих эсвэл түдгэлзэх сонголттой. Бүх шийдвэрийг “консенсус” буюу зөвшилцлөөр гаргадаг нь хүчирхэг гишүүдийн нөлөөллийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна.

2023 оны G20-ийн даргалагч орноор ажиллах үедээ Энэтхэг энэ тэнцвэргүй байдлыг засах, ядуу орны төлөөллийг нэмэгдүүлэх саналыг дэвшүүлсэн. Гэвч уг реформыг хэрэгжүүлэхэд ахиц гараагүй хэвээр байна.

Нөгөө талаас, сүүлийн жилүүдэд ОУВС өөрийн дүрмээ зөрчин байж Украинд дайны үед 15.6 тэрбум ам.долларын зээл олгосон тул, одоо Пакистантай холбоотойгоор “дайны бүс” гэдэг шалтаг хэрэглэж чадахгүй гэж Observer Research Foundation-ийн шинжээч Михир Шарма хэлжээ.

Хэрэв Энэтхэг үнэхээр терроризмыг санхүүжүүлэх асуудлыг шийдэхийг хүсэж байгаа бол илүү оновчтой талбар нь НҮБ-ын дэргэдэх FATF буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн ажлын хэсэг юм гэж Хаккани зөвлөжээ. Энэ байгууллага нь терроризмтай холбоотой улсуудыг “саарал” эсвэл “хар” жагсаалтад оруулж, ОУВС болон Дэлхийн банк зэрэг байгууллагаас санхүүжилт авахад нь хориг тавьдаг. Пакистан 2022 онд уг саарал жагсаалтаас хасагдсан.

Мөн ОУВС-ийн бүтэц, вето эрхийн талаар Энэтхэг дуугарч байгаа ч энэ нь өөрт нь ашигтай эсэх нь эргэлзээтэй. Шинжээчид “ийм реформ хийгдвэл Дэлхийн өмнөд хэсгийн нэрийн өмнөөс Бээжин илүү их нөлөөтэй болно” гэж үзэж байна. Учир нь Хятад улс олон улсын байгууллагуудад Энэтхэгийн эсрэг саналаа ашиглаж ирсэн түүхтэй. Жишээлбэл, Азийн хөгжлийн банкнаас Энэтхэгийн Аруначал Прадеш мужид хэрэгжүүлэх төслийг Бээжин хилийн маргааны үндэслэлээр хориглосон тохиолдол бий.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 27 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 29 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 30 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 32 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 36 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 38 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 40 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 11 цаг 3 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 11 цаг 10 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 11 цаг 11 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 11 цаг 14 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 11 цаг 17 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 11 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 22 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 23 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 25 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 24 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 25 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 25 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top