x

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

Америкийн “Paramount” студи “Call of Duty” видео тоглоомоос сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр болсноо зарлажээ. Холливудын нэр хүндтэй тус студийг програм хангамжийн салбараас төрөн гарсан тэрбумтан болох Эллисоны гэр бүл саяхан худалдаж авсан юм. 

“Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон өнгөрсөн сараас “Paramount”-ын удирдах албан тушаалыг хашиж эхэлжээ. Ингэснээр “Top Gun”, “The Godfather” зэрэг алдартай кинонуудыг бүтээж байсан боловч өдгөө хүндхэн нөхцөл байдалд ороод буй студийг сэргээх томоохон ажлыг тэрбээр ахалж байна.

“Call of Duty” цуврал тоглоом нь 500 сая хувь борлогдсоноор дэлхийн хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Өдгөө уг тоглоомыг 100 сая гаруй хүн сар тутамд тоглодог байна.

Д.Эллисон хэлэхдээ “Call of Duty” тоглоомын шүтэн бишрэгчийн хувьд энэ бол үнэхээр мөрөөдөл биелэж буй хэрэг мөн гэжээ. “Call of Duty” цуврал тоглоомыг “Activision-Blizzard” компанид бүтээдэг бөгөөд 2023 онд “Microsoft” тус компанийг 69 тэрбум ам.доллароор худалдаж авсан нь видео тоглоомын салбарын хамгийн том худалдан авалт болж байлаа.

“Call of Duty” 2003 онд анх гарснаас хойш нийтдээ 30 гаруй цуврал тоглоом гарч, хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сард “Call of Duty: Black Ops 6” гарсан юм. “Activision”-тэй байгуулсан гэрээний дагуу “Paramount” нь “Call of Duty”-гээс сэдэвлэсэн тулаант уран сайхны киног бүтээх болно гэж тус студийн мэдэгдэлд дурджээ. Гэрээний үнийн дүн, киноны төлөвлөгөөний талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 10 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 13 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 18 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 26 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 29 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 32 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 1 цаг 28 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 1 цаг 32 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 1 цаг 35 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 1 цаг 38 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 1 цаг 43 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 1 цаг 46 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 4 цаг 17 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 4 цаг 25 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 4 цаг 36 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 4 цаг 48 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 5 цаг 3 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 5 цаг 4 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 5 цаг 10 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 5 цаг 28 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,...
Top