x

Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна

АНУ, Канад, Мексикт ирэх онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын эхний шатны борлуулалт есдүгээр сарын 10-нд эхэлнэ гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ лхагва гарагт мэдэгдлээ. 
Хэсгийн тоглолтуудын тасалбарын үнэ 60 ам.доллароос эхлэх бол финалын тоглолтын тасалбарын үнэ 6730 ам.доллар байх төлөвтэй байна. Энэ удаагийн тэмцээний үеэр түүхэндээ анх удаа динамик буюу хөдөлгөөнт үнээр тасалбарыг борлуулах ажээ. 
“Та бүхэнд тасалбараа эрт худалдаж авахыг зөвлөж байна, ялангуяа та тоглолт болох хотод амьдардаг, эсвэл зохион байгуулагч гурван улсын багийн хөгжөөн дэмжигч бол аль болох эртхэн авах хэрэгтэй” гэж ДАШТ-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Хеймо Ширги мэдэгджээ. “Энэ бол тасалбараа эрт аваарай гэсэн мессеж юм, учир нь цаашид юу ч болж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хөл бөмбөгийн хорхойтнуудын дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй тасалбарыг үе шаттайгаар худалдаанд гаргах юм. Эхний үе шат болох “Visa Presale Draw”-д хөгжөөн дэмжигчид ФИФА-гийн хөгжөөн дэмжигчийн бүртгэлийг албан ёсны цахим хуудсанд үүсгэх шаардлага бөгөөд зөвхөн 18-аас дээш насны Visa карт эзэмшигчид хүсэлт гаргах боломжтой байна. 
Энэхүү бүртгэлийн цонх есдүгээр сарын 10-19-ний хооронд үргэлжлэх бөгөөд амжилттай хүсэлт гаргасан хүмүүст есдүгээр сарын 29-нөөс эхлэн цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлж, 10 дугаар сарын 1-нээс эхлэн тасалбар худалдан авах цаг нээгдэж, 104 тоглолтын тасалбар худалдаанд гарах ажээ.  

ФИФА-гийн мэдээлснээр, борлуулалтын хоёр, гурав дахь үе шат нь мөн сугалааны системээр явагдах бөгөөд 10 дугаар сарын сүүлээр, 12 дугаар сарын эхээр болно. Түүнчлэн тэмцээн ойртох тусам хөгжөөн дэмжигчид үлдсэн тасалбаруудыг түрүүлж бүртгүүлснээр худалдан авах боломжтой болох гэнэ. 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ 2026 оны 6-7 дугаар сард АНУ, Канад, Мексикийн 16 хотод болох бөгөөд түүхэндээ 48 баг оролцсон анхны тэмцээн болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 11 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 13 цаг 13 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 13 цаг 13 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 13 цаг 16 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 13 цаг 19 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 13 цаг 20 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 13 цаг 28 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 13 цаг 29 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 30 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 14 цаг 58 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 15 цаг 25 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 15 цаг 26 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 15 цаг 27 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 15 цаг 28 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 15 цаг 30 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 15 цаг 33 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 15 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 15 цаг 35 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 15 цаг 36 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 15 цаг 37 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top