x

Банкны хар жагсаалтыг халлаа

Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар болон холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлснийг онцлов. Ингэснээр иргэд зээлийн онооны системд шилжиж, хар жагсаалт байхгүй болж байгаа юм. Өмнөх зохицуулалтаар хар жагсаалтад багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байв. Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа энэ сарын 15-ны дотор шинэчилж дуусна. Иргэд зээлийн оноонд шилжих бөгөөд суурь нь 511 оноо байх юм. Энэ оноо нь тухайн хүн төлбөрийн чадамжтай гэдгийг илэрхийлэх юм байна. Харин зээлийн хугацаа хэтэрсэн, хар түүхтэй багаас эхлэх боловч цаашид сайжрах боломжтой. Зээлийн онооны дээд хязгаар нь 999 байна. Иргэдийн зээлийн дундаж оноо 650 байх бөгөөд үүнээс дээш байвал зээлийн хүү буурах гэх мэт давуу талтайг албаныхан хэллээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар ярихдаа “2025 оны тавдугаар сард Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачлан УИХ-аар батлуулсан. Үүний дагуу өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж, ААН болон иргэдийн арилжааны банкны хар жагсаалтыг хүчингүй болголоо. Энэ тушаал зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг бүх байгууллагад хамааралтай. Ингэснээр 70 мянга орчим иргэн, ААН хар жагсаалтаас гарч байна. Шинэ зохицуулалтаар зээлээ хугацаанд нь төлсөн иргэнийг урамшуулдаг онооны систем рүү шилжиж байна. Ингэснээр илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ” гэв.

Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сан, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг хадгалж байгаа ажээ.  

Ташрамд дурдахад, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн барьсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 19 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 29 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 22 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 23 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 25 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 26 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 26 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 29 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 29 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 30 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 31 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 32 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 35 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 42 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 59 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 1 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 2 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 5 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top