x

И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв

Монголбанк, ЦХИХХЯ хамтран И-Монголиаa цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилж, тохиргоо хийлээ.

УИХ-ын өнгөрсөн 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдсэн билээ. 

Энэ дагуу “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК, “Бүрэн Скор ЗМС” ХХК нь энэ сарын 10-ны өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй бөгөөд цаашид зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах юм.

Зээлийн оноог зээлдэгчийн зээлээ эргэн төлөх чадвар, эрсдэлийн түвшин зэрэгт үндэслэн тооцоолдог, санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, өр орлогын харьцаа, төлбөрийн чадвар зэргийг тодорхойлсон тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрч, зээлийн оноо нь багассан ч эргээд хэвийн төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх боломжтойг төв банк мэдээллээ.

Дэлхийн улс орнуудад зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо нь төрийн, хувийн болон  төр, хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байдаг. Манай улсад 2011 онд баталсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу 2021 онд “Бүрэн скор ЗМС” ХХК, “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч зээлийн мэдээллийн санг эрхэлж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 12 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 16 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 21 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 29 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 31 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 35 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 1 цаг 30 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 1 цаг 34 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 1 цаг 38 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 1 цаг 41 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 1 цаг 45 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 1 цаг 49 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 4 цаг 19 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 4 цаг 27 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 4 цаг 38 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 4 цаг 50 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 5 цаг 5 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 5 цаг 7 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 5 цаг 13 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 5 цаг 31 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top