x

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа

Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд нэрт зураач Ү.Ядамсүрэнгийн уран бүтээлээс гадна гэр бүлийн фондод хадгалж буй ховор нандин бүтээл, ном товхимол, гэргийнх нь урласан зээгт наамал, хүү Төрийн шагналт Я.Үржнээ, охин Я.Заяа, Я.Туяа, зээ охин Я.Булган нарын эх бүтээлийг дэлгэснээрэээ онцлогтой. Мөн Анима” сургуулийн  багш, оюутнууд, шинэ үеийнхний оролцоог илэрхийлсэн 120 гаруй бүтээл олны хүртээл болж байна.

Зураач Ү.Ядамсүрэн агсны гэргий Я.Люня зээгт наамлын чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан бол ач охин Я.Булган  нь 30 гаруй жилийн өмнө Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийг байгуулж, өнөөг хүртэл уламжлалыг үргэлжлүүлж байна. 

Ташрамд дурдахад, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зургийн түүх нь үндэсний уламжлал, өв соёлыг монгол зургийн аргаар илэрхийлэхдээ тухайн үед нэрийг нь ч дурсахад хориотой байсан Чингис хааныг гол дүрээ болгосон гэж зарим судлаач үздэг.  Харин өөр нэг хэсэг нь Гандан хийдийн Цэрэннадмид хэмээх хуврагыг натур болгосон гэж  үздэг. Монгол соёлын улбаа, монгол хүний уугуул мөн чанарыг илтгэгч, орчлон ертөнцтэй хөг эгшгээр холбогдон өвгөдийн түүхийг хайлагч, туульч өвгөний дүр бүтээхийг Монгол Улсын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэнд эрдэмтэн зохиолч Б.Ринчен санал болгосон аж. 

 

Ү.Ядамсүрэн нь Монгол Улсын анхны Ардын зураач төдийгүй, уламжлалт монгол зургийн дэг сургуулийг үндэслэгч, олон шавь бэлтгэсэн багш байсан юм. Түүний гэр бүл, үр хүүхдүүд болон “Анима” сургуулийн уран бүтээлчид өв соёлыг залгамжлан, шинэ цагийн урлагийн орчинд түүний нэр, бүтээлийг амьдруулсаар байна.

“Урлахуйн өв” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжлэх ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 3 цаг 20 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 3 цаг 23 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 3 цаг 36 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 4 цаг 28 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 5 цаг 45 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 51 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 5 цаг 57 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 6 цаг 17 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 6 цаг 23 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 29 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 36 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 6 цаг 44 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 6 цаг 49 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 6 цаг 54 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 7 цаг 0 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 7 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 7 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 7 цаг 32 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы...
Top