Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж Мөрөн сум болон Цагаан-Уул сумын голомтын зарим хэсэгт 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Мөн бусад сумдын хэмжээнд өдөр тутмын бэлэн байдлыг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов.
Тарваган тахлын голомтын бүс болон Мөрөн сумын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар боллоо.
Аймгийн хэмжээнд тарваган тахлын голомт тогтоосон бүс нутагт тандалт, судалгааг хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.