x

Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ

Индонезид эсэргүүцлийн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүссэний дараа 20 хүн сураггүй болсон гэж тус улсын хүний эрхийн байгууллага мэдэгджээ. 

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хууль тогтоогчдод олгох хангамж урамшууллыг нэмэгдүүлсний дараа Зүүн Өмнөд Азийн тус улсад өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.

AFP агентлаг хүний эрхийг хамгаалах “KontraS” байгууллагыг эш татан мэдээлснээр, сураггүй болсон хүмүүсийн талаар 23 мэдээлэл ирснээс 20 нь “эрэн сурвалжлах, баталгаажуулах үйл явц”-ын дараа сураггүй болжээ. Тэдгээрээс хэд хэдэн тохиолдол Индонезийн нийслэл Жакарта болон Депок хотод бүртгэгдсэн байна.

“KontraS” төрийн бус байгууллага нь сураггүй болох, эрүүдэн шүүх болон хүний эрх зөрчигдсөн бусад хэрэгт хяналт тавьдаг. Үүний зэрэгцээ Бандунгийн Исламын их сургууль болон Пасудангийн их сургуулийн оюутнуудын мэдээлснээр, хууль сахиулагчид кампусуудын ойролцоо цугларсан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард үүрэгт ажилдаа орсон Ерөнхийлөгч Прабово Субиантогийн засаг захиргааны хувьд уг эсэргүүцлийн жагсаал нь томоохон сорилт болж байна. Засгийн газар хууль тогтоогчдод зориулсан орон сууцны тэтгэмжийг шинэчлэн тогтоосны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлжээ. Тэтгэмжийн хэмжээ нь олон бүс нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс арав дахин их байгааг шүүмжлэгчид хэлж байна.

Мөн өнгөрсөн пүрэв гаригт Индонезийн хагас цэрэгжсэн цагдаа нар 21 настай хүргэлтийн жолоочийг дайран хөнөөж буйг харуулсан дүрс бичлэг цацагдсаны дараа эсэргүүцлийн ажиллагаа улам даамжирчээ. Харин Ерөнхийлөгч Прабово эмх замбараагүй байдлыг өдөөсөн хууль тогтоогчдод урамшуулах олгох тухай шийдвэрийг цуцална гэдгээ мэдэгдсэн байна.

 

 

Эсэргүүцлийн жагсаалын үеэр найман хүн амиа алдсан гэж Эдийн засгийн сайд Айрланга Хартарто мэдэгджээ. Түүнчлэн эмх замбараагүй байдлын үеэр 1240 орчим хүнийг баривчилсан гэж Жакарта хотын цагдаагийн дарга Асеп Эди Сухери мэдээлснийг Индонезийн төрийн мэдлийн “Antara” агентлаг уламжилсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 3 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 4 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 8 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 13 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 29 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 34 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 50 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 7 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 10 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 14 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 20 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 20 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 40 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 51 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 56 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top