x

Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2025 оны тавдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, зарим газраар салхи шуургатай байх тул цаг агаарын нөхцөл байдлыг сайтар анхаарч, замын хөдөлгөөн, малаа бэлчээрлэх, галаа зөв ашиглахад онцгойлон анхаарахыг зөвлөж байна.

Тавдугаар сарын 15-ны Пүрэв гарагт ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун, төв, говийн аймгуудын зарим хэсгээр бороо, нойтон цас орох төлөвтэй. Тухайлбал, баруун болон төвийн аймгуудын баруун, өмнөд хэсэг, мөн говийн хойд нутгаар хур тунадас орох бол бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул шороон шуурга үүсэх эрсдэлтэй байна.

Агаарын температурын хувьд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байх бөгөөд нутгийн хойд хэсгээр сэрүүсэл ажиглагдана.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ, орой бага зэргийн бороо орж, салхи баруун өмнөөс зүүн хойш эргэн секундэд 6-11 метр үлээнэ. Агаарын температур 9-11 хэм дулаан байх бол Багануурт шороон шуургатайгаар 9-11 хэм, Тэрэлж орчимд 7-9 хэм байна.

Мөн тавдугаар сарын 16-20-ны хооронд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, говь болон зүүн аймгуудын зарим хэсэгт бороо, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах магадлалтай байна. Шөнөдөө Дархадын хотгор, уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар өдөр шөнөдөө эрс тэс ялгаатай температур үргэлжилнэ.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top