x

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хоёр дахь төмөр замын холболт болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт тавдугаар сарын 14-нд болж, нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр 1955 оны Замын-Үүд-Эрээн чиглэлийн төмөр замын холболтын дараа анх удаа хоёр улс төмөр замаар холбогдож байгааг онцоллоо. Энэхүү хэлэлцээр 2004 оноос хойш 20 орчим жил яригдаж, олон улсын зах зээл, дотоодын эрх ашиг, гуравдагч этгээдийн оролцоотой маргааны улмаас удааширч ирсэн ч 2024 оны хоёрдугаар сард Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, гурван сарын дотор бүтээн байгуулалтыг эхлүүлж байгааг тэмдэглэв.

Гашуунсухайт боомтын шинэчлэл, өргөтгөлөөр экспорт, импортын 22 гарц нээгдэж, боомтын нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр жилийн экспорт 165 сая тонн хүрч, ДНБ-д 1.5 тэрбум ам.долларын орлого нэмэгдэн, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх суурь нөхцөл бүрдэнэ гэж Ерөнхий сайд онцоллоо.

Төслийн ач холбогдлыг “улс төр, эдийн засгийн гуравдагч талын оролцоогүйгээр, зөвхөн хоёр орны Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн” гэж тодорхойлсон нь олон жил гацсан уг төслийн онцлогт тооцогдож байна.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд БНХАУ-ын удирдлага, элчин сайд, холбогдох яамд, хамтран ажилласан бүх талуудад талархал илэрхийлээд, уг төмөр замаас гадна Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох дараагийн төслүүд хэрэгжих бэлтгэл хангагдсаныг дуулгав. Мөн “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, гүн боловсруулалт, технологийн салбарт хөрш орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Энэхүү төсөл нь Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд ОХУ, БНХАУ-тай хамтран байгалийн хийн хоолой, төмөр замын гурван талт төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс цаашид ч идэвхтэй байр суурь баримтлахаа Ерөнхий сайд мэдэгдэв.

Эх сурвалж: TASS, Засгийн газрын ХМХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 1 цаг 6 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 47 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 48 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 49 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 51 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 53 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 55 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 57 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 58 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 59 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 2 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top