x

Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна

Иргэн Г.Доржтүвдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж https://www.uih.mn/petition/view/ сайтад өргөдөл үүсгэжээ. Өргөдөл үүсгэснээс хойш хоёр цагийн дараа буюу 17.00 цагийн байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсэг зураад байна.

Иргэн Г.Доржтүвдэн өргөдөлдөө Ерөнхий сайдыг огцруулах дараах үндэслэлүүдийг гаргасан байна  Үүнд,

"Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг тус тус үндэслэн УИХ-д хандан ЕС Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл санаачилж байна. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай, шударга, ардчилсан засаглал явуулах амлалтаа биелүүлээгүй, иргэдийн амьжиргаа доройтсон, хүний эрхийн суурь зарчмуудыг үл хүндэтгэсэн бодит нөхцөл байдал үүсээд байна. 

Ерөнхий сайдыг огцруулах энэхүү шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй гэж үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлүүд: 

  1. Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөн. Тухайлбал, шатахууны үнэ, мах, гурил, сүү зэрэг үндсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2023–2025 онд тогтмол нэмэгдсэн.
  2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг өсгөнө гэж амласан ч, ялангуяа хөдөө орон нутаг, дунд орлоготой өрхүүдийн орлого нэмэгдээгүй. НҮБ-ын болон ҮСХ-ны судалгаагаар ядуурлын түвшин 27% орчимд тогтож байна.
  3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна. 2025 оны улсын төсөв 29.6 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 30%-аар өссөн хэдий ч төсвийн зарцуулалт ил тод биш байна. Хуулийн дагуу ЗГ УИХ-ын өмнө ажлаа тайлагнах үүрэгтэй ч олон нийтэд болон парламентад зориулсан ЗГ-ын тайлангууд тодорхой бус, бөгөөд ЕС гишүүдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгдөггүй. Түүнчлэн хамтарсан засгийн газар 2024 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлж татвар бууруулаагүй.
  4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан. Хамтарсан засгийн газар нь Парламентын хяналтыг сулруулж нь иргэдийн сонголтыг гажуудуулж улмаар парламентын хяналт тэнцэлийг алдагдуулсан. 
  5. Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм. Түүнчлэн манай улсын хувьд “Сонгуулийн автократ” буюу “Electoral Autocracy” ангилалд багтсан бөгөөд V-Dem-ийн мэдээллээр энэ ангилалд орсон улсууд нь “Сонгуулийн ардчилал” буюу “electoral democracy”-ийн хамгийн анхдагч шаардлагыг хангахгүй болсон гэж дүгнэсэн юм.
  6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг ижил агуулгатай, Засгийн газрыг магтсан мэдээлэл системтэйгээр цацагдсан. 2024 оны байдлаар 2 сэтгүүлчийг цагдан хорьсон, Үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн “Ноорог медиа” болон бусад хүмүүсийг цагдаагийн байгууллагаас дуудан шалгах, дарамтлах айлган сүрдүүлэх үйлдэл удаа дараа гарсан. Улмаар Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. 
  7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан. 
  8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна" гэжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.57.95.44)
    Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж… Оюун Эрдэнийг огцруулаа гэхэд оронд нь гарч ирэх хүн хэн байх вэ? Оюун Эрдэнээс илүү их шуналтай хүн гарч ирнэ шүү ! Оюун Эрдэнэ чинь даанч хэлснээ хэрэгжүүлж чаддаггүй болохоос шуналгүй хүн шүү
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.176.194)
    Явах цаг ирж.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Батсайхан (202.9.46.37)
    Оюукыгаа хэнээр солих нь вэ? Тэр нь чухал!
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Иргэн (103.168.34.117)
    Аргагүй дээ Үхэр монголчууд тамын тогооны араншингаар л явна Хичнээн их наядаар хулгайлуулсан аа санадаггүй юм уу Хичнээн газар шороо эд баялгаа гаднынханд зарагдахаа ч бгагаа бас санадаггүй гүй ээ Монгол улсын төлөө зүтгэж хулгайч луйварчидыг илчилж яваа хүн харин ч удаан тэслээ Мөхөж бга улсыг хэн ч аварч чадахгүй
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.167)
    Зайл.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Энхоююун оюунаа (103.212.118.19)
    Дэмжиж бна
    2025 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ж.Даваадорж (202.55.188.103)
    ОЮУН-ЭРДЭНЭЭ одоо огцор чамаас юүч ямар ч эх орон ард түмэнээ гэсэн сэтгэл алга чамайг Миеэг огцруулах жагсаалд очсон би болон ард түмэнээ дэндүү дор үзэж байна одоо ажлаа өг зүгээр л алга бол
    2025 оны 05 сарын 14 | Хариулах
  • Хангал (202.126.89.216)
    Огцор огцор огцор
    2025 оны 05 сарын 14 | Хариулах
  • Хангал (202.126.89.216)
    Огцор огцор огцор
    2025 оны 05 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 53 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 57 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 58 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 1 цаг 1 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 1 цаг 3 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 1 цаг 10 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 1 цаг 18 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 1 цаг 30 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 2 цаг 36 мин Урианхай тувачуудын урвалт 3 цаг 35 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 3 цаг 54 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 3 цаг 56 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 3 цаг 56 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 4 цаг 5 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 4 цаг 11 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 4 цаг 12 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 4 цаг 12 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 5 цаг 44 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top