x

Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав

Москва хотноо тавдугаар сарын 9-нд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн нисэх онгоцыг Латви, Литвийн эрх баригчид өөрсдийн агаарын орон зайгаар нэвтрүүлэхээс татгалзсан тухай Сербийн “Kurir” сонин мэдээлжээ. Латви улс энэхүү шийдвэрээ “нислэгийн зорилго нь улс төрийн хувьд эмзэг” гэж тайлбарласан бол Литва улс “техникийн болон дипломат эмзэг нөхцөл байдал” гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

Мөн Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн онгоцыг Польш, Литвийн агаарын орон зайгаар нисэхийг зөвшөөрөөгүй тухай мэдээлэл гарчээ. Гэсэн ч эдгээр орнуудын эрх баригчид албан ёсны тайлбар өгөөгүй байна. Сербийн Ерөнхийлөгчийн биеийн байдал тавдугаар сарын 3-нд муудсан тул АНУ-д хийх айлчлалаа зогсоон эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Ялалтын баярт оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

ОХУ-ын нийслэлд болох энэхүү баярт Хятадын дарга Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, мөн Казахстан, Беларусь, Куба, Венесуэл зэрэг орны удирдагчид оролцохоор төлөвлөж байна. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди оролцохоос татгалзжээ. Европын Холбооны зүгээс гишүүн орнууддаа Ялалтын баярт оролцохгүй байхыг зөвлөсөн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус арга хэмжээнд оролцох нь Оросын түрэмгий үйлдлүүдийг дэмжсэн хэрэг болно хэмээн мэдэгдэж, бүх улс оронд хандан Москвад очихгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.18)
    орос руу нисэхэд заавал латви, литви дээгүүр нисэх биш хаагуур ч нисэж болно
    2025 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 9 цаг 2 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 9 цаг 7 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 11 цаг 1 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 11 цаг 7 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 11 цаг 20 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 13 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 12 цаг 32 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 12 цаг 40 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top