x

С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг танилцуулахаар ирсэн ч УИХ-ын гишүүн П.Сайнзориг Шадар сайдын мэдээллийг эсэргүүцсэнээр маргаан үүсэв.

П.Сайнзориг:

-Монгол Улсын Ерөнхий сайдаас томилсон шийдвэр байгаа юу? Эдийн засгийн хөгжлийн сайд нь Байнгын хорооны хуралдаа оролцох хүртэл энэ асуудлыг хойшлуулъя. Монгол Улсын 2026 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ярих нь чухал юм уу, төслийн нээлтэд оролцох нь чухал юм уу? Ямар олуулаа төслийн нээлтэд оролцдог юм. Зөвшөөрлийн хуулийг хэлэлцэх гэтэл хуулийн төсөл бөргөн барьсан сайд гадаад руу томилолттой гээд хойшлуулж байна.

Асуудлыг нь хэлэлцье гэхээр гадаад  томилолт, төслийн нээлт гээд УИХ -ын хэвийн үйл ажиллагаанд халдаад байж болох юм уу. Тийм учраас энэ асуудлыг хойшлуулах санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:

-Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томиолдог. Томилсон Засгийн газрын гишүүд шаардлагатай үед асуудлыг танилцуулах, үйл ажиллагаанд оролцох бүрэн эрх нь нээлттэй, П.Сайнзориг гишүүн ээ. Юманд ажил хэрэгч талаас хандахгүй бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд зугаалж яваагүй. Ажлаа хийгээд асуудлаа шийдээд явж байгаа. 

Бид энд асуудлаа танилцуулах гээд Засгийн газрын гишүүний хувьд асуудал хариуцсан яамдын холбогдох Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар ороод ирсэн байна. Юм болгоныг болохгүй талаас нь хардаг, улс төрийн попрол талаас хардаг юм аа болих хэрэгтэй шүү. Чи юм юман дээр хүн хүн рүү агсардаг аа болиорой. Яриад байвал бүгд чадна шүү.

Гэвч П.Сайнзориг гишүүний гаргасан горимын саналаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул Шадар сайд танилцуулгаа хийв. 

Шадар сайд С.Амарсайхан:

-"2025 онд гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байна. Худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал зэргийн нөлөөгөөр дэлхий дахинд тодорхой бус байдал Covid-19 цар тахлын үед тохиолдож байсантай ижил түвшинд хүрч нэмэгдээд байна. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том төслүүдийг оновчтой үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах боломж байна.

Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Хүн төвтэй, хөгжлийн үзэл санаанд нийцсэн эдийн засгийн эрх чөлөөг цогцлоохыг зорьж, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ.

2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ. Үүнд Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ.

Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулна.

Баялгийн санг арвижуулж (геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг) цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 59 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 40 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 41 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 43 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 44 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 45 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 47 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 49 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 50 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 52 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 52 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 1 цаг 58 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top