x

П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө

Пунцагийн Цагаан гэх энэ эрхмийн тухай та бүхэнд танилцуулах шаардлагагүй дээ. Миний хувьд олон жилийн турш мэдэх, уулзаж албан бусаар мэдээлэл солилцох, улс орны элдэв бодлого шийдвэрийн талаар байр суурийг нь сонирхох, бас сайхан хүмүүсийн тухай сэтгэл догдлон хөөрөлдөх дуртай хүмүүсийн маань нэг юм. Гучаад жил ажил албаны, ах дүүгийн энгийн сайхан харилцаанд явахдаа түүнийг хэн нэгнийг муу хэлж, харааж зүхэж байхыг би нэгээхэн ч удаа үзсэнгүй. Аргагүй дээ, амьдрал үхэл хоёрын дундах сөөмийн зайнд сүүтийгээд зогсож үзсэн хүн учраас, ахин шинэ хүн болон эргэж ирж үзсэн учраас тэр хүний хувьд орчлонгийн ихэнх юм аахар шаахар болж хувирсан шиг надад санагддаг.

Ингээд олон түмний хувьд гэнэт л болж бүтэхгүй гэх бараан шошго зүүлгэн гаргаж ирж цовдолсон“Ачит Ихт” гэх компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан бид хоёрын энэ удаагийн хөөрөлдөөнийг сонирхуулъя.

Сайн байна уу. Та хэзээ ирээ вэ. Бие тэнхээ сайн уу?

-Сайн сайн уу. Ирээд овоо хэд хонож байна. Жил хагас эмчилгээ хийлгээд ирлээ. Биеэ анхаарч байх хэрэгтэй юм байна шүү, Ганчимэг ээ.

-Ирчихээд ордноор гүйгээд байна гэсэн мэдээ гарсан байсан. Үнэн байж…

-Танай сэтгүүлчид их сонор шүү. Бас ямар ажилтай явааг нь хүртэл мэдчихсэн байна лээ. (Инээв)

-Ярилцлага авья гэж зөндөө л гуйлаа. Эцэст нь зөвшөөрсөнд баярлалаа.

-Уучлаарай, үнэндээ зав зай гарсангүй, нэлээд хэд хоночихлоо. Орой гадаадаас ирсэн, маргааш өглөө нь 9:00-д утсаар дуудлага ирж, мэдүүлэг өг гэсэн.

Удаан хугацаагаар эх орондоо байгаагүй болохоор янз бүрийн ажил мундахгүй юм.

-Сүүлийн нэг жилд таны тухай дуулиан л их байлаа… ?

-Харин тийм ээ. Болдогсон бол нисэж ирээд энэ бүгд худлаа шүү гэж хэлмээр, хашгирмаар үе олон байлаа. Зүрх ч бас эмзэг, осолтой эрхтэн юм. Зүрх бол хүний мотор. Мотор зогсохгүй, эрүүл саруул байвал учир начир нь тайлагдана биз гэсэн бодлоор л өөрийгөө тайтгаруулж байлаа. Та нар шинэ жилээ угтах гээд шампанск задалж байхад, би гэдэг хүн түргэн авч эмч дүүгээ дагуулаад эмнэлэг рүү нисэж байсныг бодоход одоо бол сайхан байна. Анагаах ухаан хөгжих сайхан юм.

– Жил гаруй гэдэг урт хугацаа. Эмнэлэг, эмчилгээнээс өөр ажил хийв үү? Та ч зүгээр суудаггүй хүн. Гэхдээ сэтгэл зүй хэцүү байсан биз?

-Муу зүйлд ч сайн юм бий гэдэг. Every cloud has a silver lining гэж англи хэлц үг бий. Ковид-19 цар тахлын хөл хорионы үед бид зайнаас ажиллаж сурсан юм байна. Би ажлын хамт олон, мэргэжилтнүүдтэйгээ хамтарч Нийслэлийн утаа, агаарын бохирдлын судалгаа хийж, хэрэг болох болов уу гэж бодоод шинэ УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Дэлхийн шилдэг 50 бизнесийн тухай ном орчуулах ажилд гар бие оролцлоо. Бас 1996 оны Засгийн газрын шинэтгэлийн талаар бэсрэг дурсамж ном бичсэн. Бас улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй төсөл хөтөлбөрийн талаар гадаад түншүүдтэйгээ яриа хөөрөө хийсэн гээд нэгтгээд бодоход бас ч гэж зүгээр суугаагүй юм шиг байна. Өөрийгөө завгүй байлгахаар цаг хугацааа хурдан өнгөрч, сэтгэл зүйн дарамт ч нимгэрэх шиг болдог.

-Таны тэр дурсамжийн ном их сонин сонсогдож байна. Хэзээ хэвлэгдэх вэ?

-Удахгүй.

-Та Ерөнхий сайд М.Энхсайхантай их ойр ажиллаж байсан. Яагаад зам салсан юм бэ. Асуумаар санагдаад явдаг юм?

-Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг биз дээ.

-Илүү юм ярьмааргүй байна гэж ойлголоо.

-Тийм чухал яриа биш гэж бодож байна.

-Таныг тэр жил Солонгост эмчлүүлж үхэл, амьдралын хилийг давж ирчхээд арай лам болохгүй ч гэсэн их л өөр ажил хийх байх даа гэж бодож байтал та буцаад их улс төр рүү орсон. Би хувьдаа маш их гайхаж байсан. Одоо юу хийх гэж байна даа?

-Их улс төрсөөд байх юу байхав дээ. Төрийн ажилд хэрэгтэй байна гэхээр нь л зүтгэсэн хэрэг. Би хэн нэг хүний өмч биш. Төр түмний хөрөнгөөр сурсан мэдсэн зүйлээ түмэн олны төлөө зориулах нь миний үүрэг гэж үздэг. Манай улс хүн ам цөөн болохоор хязгаарлагдмал хүний нөөцтэй улсын тоонд орно. Энэ удаад амиа бодно гэдэг шиг эрүүл мэнддээ түлхүү анхаарна. Эмчийн зөвлөгөөг дагана. Старость-нерадасть гэж орос үг бий. Боломжоороо залууст судалгаа, бизнесийн ажилд нь дэм болохыг хичээнэ. Янз бүрийн сюрприз хүлээх хэрэггүй ээ.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч та хоёрын дуулиант вайбер чатын талаар асуухгүй байж чадахгүй нь. Тэр чат үнэн юм уу? Худлаа юм уу? Та тийм, үгүй гээд шууд хариулж чадах уу?

-Холион бантанг нь хутгасан 100 хувь хуурамч эвлүүлэг. Би чамд ганцхан зүйл сонирхуулж хэлье. Тэр хуурамч чат сайн уу гэдгээс эхлээд баяртай гэдэг хүртэл 10 өгүүлбэр байгаа. Түүнийг олон гар утас, компьютер ашиглаж хуурамчаар үйлдэхдээ 347 минут зарцуулсан байна билээ.

-Пөөх, бараг хагас өдөр зарцуулсан юм биш үү ?

-5 цаг 47 минут зарцуулсан. Тэр хоёр хуудас дамнасан чат нэг чат биш, эвлүүлэг гэдгийг пиксель, үсгийн фонт, дугаар, орон зай, цаг хугацаа гээд олон өнцгөөс Сингапур, Солонгосын шүүх шинжилгээний байгууллага давхар давхар нотолсон.

-Түүнийг тэгээд хэн хуурамчаар үйлдсэн байж таарах вэ?

-Хэн үйлдсэнийг олж тогтоох нь хуулийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Манай улсад хувийн мөрдөгчийг зөвшөөрсөн хууль байхгүй.

-За за. Та өөрөө хуульч хүн. Хуулийн наад будлиантай асуудлаа хэрхэн шийдүүлэхээ надаар хэлүүлэлтгүй мэднэ биз дээ. Амжилт хүсье. Бас нэг зүйл асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та ингэхэд “Ачит Ихт” компанийнхаа 34 хувийг Төрд өгөх болчихсон уу. Олон удаа өгөх гэсэн, аваагүй гэж та нар ярьдаг.

-Баялгийн сан бүрдүүлж, ард иргэддээ хүртээх Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаа. Баялгийн сангийн хуультай холбогдуулж, Ашигт малтмалын хуульд Үүсмэл ордтой холбоотой нэмэлт өөрчлөлт орсон. Хууль хэрэгжих ёстой. Манай компанийн ажлын хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхантай уулзаж, хэлэлцээ хийсэн, саналаа ч хэлсэн гэсэн. Энэ удаад эцэслэн шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаа. Товчдоо, манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө.

-Хэлэлцээрийн гол агуулга нь ?

-Компанийн хувьцааг үнэ төлбөргүй авч өгөлцөх, үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах нөөцөөр хангах аль аль талдаа ашигтай хувилар. Роялти авах өөр хувилбар ч байгаа гэсэн. Урт хугацаанд тогтвортой мөрдөгдөх шийдэл л чухал байна.

-Эрдэнэтийн овоолго ашиглаж байгаа компаниудыг зарим нь муулах, зарим нь магтах юм. Та төрийн хар хүн байсны хувьд, бас нэг компанийнх нь хувьцаа эзэмшигчийн хувьд юу гэж хэлэх вэ? Мэдээж муулахгүй байх. Гэхдээ л хэлмээр үг байгаа л байх даа?

-Муулах биш, магтах төслүүд. Эрдэс баялгийг сорчлон ашиглахгүй байх, орон хутагт тогтмол ажлын байр шинээр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зэрэг төр засгийн бодлого, шийдвэрт бүрнээ нийцсэн төслүүд. Уурхай болгоныг дагаж үүсдэг овоолго, цөөрөм дэх бага ч гэсэн эрдэс баялгийг өндөр технологи ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэлхийн бүх улс дэмждэг бөгөөд “Waste to Wealth”, “Dirt to Dollar” гэж нэрлэдэг. Хаягдлыг Баялаг, Завааныг Зоос болгох үйлс гэж махчилж орчуулж болох юм даа.

-Уурхай болгон дээр заавал овоолго үүсдэг байх нь?

-Тийм. Уурхай болгоныг дагаж овоолго үүснэ. Бас нуур цөөрөм үүсдэг. Тэнд эрдэс баялаг ямар нэг хэмжээгээр үлдэж хоцордог. Түүнийг тэр чигт нь хаях уу, авч ашиглах уу гэдэг нь эдийн засгийн үр ашгийн тооцоо, технологитой холбоотой. Хамгийн ойрын жишээ хэлье. Таван толгой, Багануурын нүүрсний уурхайн дэргэд хэдэн зуун сая тонн овоолго байгаа. Технологи нь олдоод, эдийн засгийн хувьд үр ашигтай бол тэндээс шахмал түлш, бордоо, хий, эм, тэр бүү хэл уран ялгаж авч болно.

-Тэгээд тэр бүгдийг ашиг орлого болгохын төлөө ажиллах ёстой биз дээ?

-Тийм л баймаар… Бид цамаан зангаасаа салахгүй л байна. Жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй нэртэй далангаар халхлагдсан том нуурын усыг цэвэрлэж, цагаан тоосыг дарахаас гадна олон зуун мянган тонн зэс, төмөр ялгаж авах боломжтой. Энэ талаар Х.Бадамсүрэн захиралд хэлж л байсан. Гэтэл өнөөдөр бид тоосонд дарагдаад, өвчиндөө дарлуулаад, эм, эмнэлэгт зарах хөрөнгө мөнгөө л нэмээд байдаг. Энэ бол хөгжил биш. Энэ бол шийдэл биш. Ойлгуулах ухаан хүрэхгүй юм аа, Ганчимэг ээ.

-За, бид хоёрын яриа нэлээд сунаж байх шиг байна. Сүүлийн асуулт. Дэлхийн цаг агаар эвгүйтэх тийшээ орж байна. Дональд Трампын тариф өнөөдрийн гол сэдэв болоод байна. Энэ талаар юу хэлмээр байна.

-Дэлхий бөөрөнхий гэдэг шиг их сонин юм болж байна. 60 гаруй жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди улс хоорондын худалдааны саад, гаалийн татвар, тарифыг эрс багасгаж, олон улсын худалдааг либеральчлахын төлөө асар их хүчин чармайлт, санаачилга гаргаж байсан бол өнөөдөр Ерөнхийлөгч Трамп эсрэгээр гаалийн татварыг нэмэгдүүлэх худалдааны дайн эхлүүлчихлээ. Үндэслэл нь лав надад сайн ойлгомжтой биш. Экспорт, импортын хэмжээг харьцуулж хараад, хуваагаад л тэр өндөр тариф гаргаж ирсэн юм шиг санагдсан. Тэр аргачлалаар явах бол манай улс ОХУ-ын бараа бүтээгдэхүүнд хэдэн зуун хувийн татвар ногдуулах хэрэгтэй болно.

-АНУ-ын эхлүүлсэн энэ худалдааны дайн ямар үр дагаварт хүргэнэ гэж бодож байна?

-Худалдааны дайн даамжирснаар жинхэнэ дайн үүссэн сургамжтай түүх бий. Цаашдын өрнөл нь АНУ болон дэлхийн бусад том тоглогчид, олон хүчин зүйлээс хамаарч таарна. Дэлхийн валютын системд АНУ-ын долларын эзлэх хувийн жин буурсан, гадаад худалдааны алдагдал нь ихэссэн, Засгийн газрын өр тэсэхэд бэрх болсонд их бухимдаж байх шиг байна. Бриксийн доллар шинээр гүйлгээнд орвол АНУ-ын доллар бүр их шахагдаж таарна. Гэтэл дэлхий дахины хөгжлийг түргэтгэсэн шинэ санаа, шинэ техник, технологи, шинжлэх ухааны нээлт, шинэ материал АНУ-д ихэвчлэн төрдөг. Дэлхийн бараг бүх улс АНУ-ыг муулж сайлангаа түүнийг боломжтой бүх арга замаар сааж, хөгжиж ирсэн нь бас үнэн.

Трамп Ерөнхийлөгчийн үйлдвэрлэл, бизнес, хөрөнгө оруулалт татахын тулд хамгийн бага татварын орчин бий болгоно гэж Давосын эдийн засгийн форум дээр зарласан. Ангараг болон бусад од гаригсыг эзэмших ШУТ-ийн гайхамшиг, дэвшлийн тухай ярьдаг мөртлөө улсаа буцаагаад 19 дүгээр зууны аж үйлдвэрийн орон болгох гэсэн дотоод зөрчилтэй бодолтой ч юм шиг харагддаг. Гэтэл олон улсын хөдөлмөрийн хуваарь нэгэнт тогтчихоод байдаг. Түүнийг хүчээр өөрчлөх боломж бага. Их л сонин үед амьдрах нь дээ, Ганчимэг минь.

-Их гүрний Ерөнхийлөгчид их л том бодол толгойд нь байгаа нь ойлгомжтой.

-Мэдээж хэрэг. Том бодол, бас том хариуцлагатай байх биз ээ. Чамд сонирхуулахад, би өмнө сонгогдоход нь дэмжиж байсан, хувь хүний хувиар. Тангараг өргөх ёслолд нь уригдаж оролцож байсан. Трамп Ерөнхийлөгч их өвөрмөц сэтгэхүй, арга барилтай хүн шиг санагддаг. Нэг зүйл санаанаас гардаггүй юм. Сурвалжлагч таны унших дуртай ном ямар ном бэ гэж асуусан чинь өөрийнхөө номыг нэрлэсэн байдаг. Олон жилийн өмнөх явдал л даа. The Art of the Deal (Хэлцэл хийх урлаг) гэж жижигхээн ном бий. Номын дэлгүүрт хаяагүй бий.

-Энэ худалдааны дайн манай улсад хэр нөлөөлөх бол?

-Шууд биш ч гэлээ дам нөлөө ирж л таарна. Сүүдэр нь тусаад эхэлчихсэн юм биш үү?

-Хажуугаар нь Энэтхэг, Пакистан хоёр дайтаад эхэлчихлээ?

-Харин тийм ээ. Террорист халдлагаас үүдсэн, намжих байхаа. Энэ хоёр улс Английн колониос ангижирсан цагаасаа хойш л Кашмирын газар нутаг, бас шашинтай холбоотой маргаантай явж ирсэн улсууд. Хэд хэдэн удаа нудрага зөрүүлээд авсан түүхтэй. Байлдсан. Одоо хоёулаа цөмийн зэвсэгтэй болчихсон. Ийм зэвсэгтэй хоёр улс дайтна гэдэг тоглоом биш. Эрхбиш ухаан, оюун ухаан давамгайлах байх. Бид хоёрын яриа халаад хадуураад эхэллээ. Энэ удаа үүгээр өндөрлөх үү?

-За тэгье. Асуумаар зүйлс зөндөө үлдлээ. Дараа үргэлжлүүлье.

-Тэгье ээ. Амлаж байна, баярлалаа.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.63.157)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 23 | Хариулах

  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах

  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 7 мин Seven Nuga орж селфийдээд ирлээ... 43 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 57 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 1 цаг 2 мин Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна Уржигдар 11 цаг 44 мин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна Уржигдар 11 цаг 37 мин Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа Уржигдар 11 цаг 31 мин К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 05 мин М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж Уржигдар 10 цаг 57 мин Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ Уржигдар 10 цаг 52 мин “Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 00 мин Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв 2025-06-13 Үндэсний аудитын газар сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, ил тод байдлыг онцлов 2025-06-13 Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 2025-06-13 Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ 2025-06-13 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 2025-06-13 ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ 2025-06-13 Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав 2025-06-13 Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо 2025-06-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top