x

СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт СЗХ-ны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэхээр заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111.6-д Байнгын хороо хуульд заасны дагуу дээрх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно гэж заасан байдаг аж. Энэ дагуу УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хуралдахад гишүүд нэр дэвшигчдээ танилцуулсан. УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Б.Бат-Эрдэнийн нэрийг санал болгоход олонхи гишүүн дэмжжээ.

СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 1986 онд төрсөн. 2003 онд "Далай ван" ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн их сургууль, 2024 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй. Улсад 14 жил ажилласан бөгөөд үүнээс 11 жилийг санхүү, эдийн засгийн чиглэлээр төрийн байгууллагад ажилласан. 2010-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2016-2017 онд “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хэлтсийн дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д борлуулалт хариуцсан дэд захирлаар тус тус ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 3 цаг 43 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 48 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 3 цаг 53 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 4 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 4 цаг 6 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 4 цаг 9 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 4 цаг 10 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 4 цаг 12 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 4 цаг 26 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 4 цаг 34 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 4 цаг 39 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 5 цаг 46 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 6 цаг 31 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 6 цаг 31 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 6 цаг 32 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 6 цаг 37 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 6 цаг 50 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 8 цаг 20 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 8 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 8 цаг 56 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top