x

Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Энэхүү хуулийн төсөл нь 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр заасан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, түүнд дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгажээ.

2024 оны 72 дугаар тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх зэрэг улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, дагуул дөрвөн хот шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн хотуудын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өмч хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн юм.

Гэвч эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын ажил, орон нутагтай зөвшилцөх процесс, өмч хөрөнгийн шилжилт зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэхэд хугацаа шаардагдаж байгаа тул хууль хэрэгжих хугацааг хойшлуулах зайлшгүй нөхцөл үүссэн байна.

Иймд энэхүү хуулийн төсөлд дээрх хугацааг нэг жилээр хойшлуулах, мөн ирэх хугацаанд шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах талаар нарийвчилсан зохицуулалт тусгасныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Хуулиас давсан Журамуудаасаа яаж салах тухай их л ярьдаг даа гэтэл одоо бүр журмын тухай хууль өргөн барьдаг болжээ!
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 3 цаг 43 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 4 цаг 33 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ Уржигдар 18 цаг 45 мин 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ Уржигдар 18 цаг 44 мин Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо Уржигдар 18 цаг 44 мин Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ Уржигдар 18 цаг 40 мин Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо Уржигдар 18 цаг 39 мин ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа Уржигдар 18 цаг 38 мин УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 16 цаг 20 мин Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа Уржигдар 16 цаг 19 мин Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна Уржигдар 16 цаг 07 мин Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа Уржигдар 16 цаг 06 мин Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 13 цаг 35 мин Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ Уржигдар 13 цаг 33 мин Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ Уржигдар 13 цаг 31 мин "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Уржигдар 13 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа Уржигдар 13 цаг 29 мин АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна Уржигдар 11 цаг 46 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ Уржигдар 11 цаг 45 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top