x

Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм уу?

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулж, гишүүд хуулийн төсөлд саналаа хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн мэдүүлсэн хуулийг төслийг хоёр шалтгааны улмаас дэмжиж байгаа. Нэгдүгээрт 200 мянган хүн хар жагсаалтад янз бүрийн шалтгаанаар орчихсон байдаг. Тиймээс хар жагсаалт бус санхүүгийн онооны жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хууль батлагдсаны дараа, зээлийн хүү буурна. Зээлийн хүүд байгаа эрсдэлтэй хүчин зүйлс багасна гэдэг хүлээлт байгаа. Тиймээс энэ хууль батлагдсанаар тэтгэврийн болон бусад зээлийн хүү буурна гэдгийг хэрхэн тооцож байгаа вэ?  

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснаар илэрнэ. Тэтгэврийн зээлийг банкууд сар болгон данснаас нь шууд суутгадаг буюу хамгийн эрсдэлгүй зээл. Хоёрдугаарт, зээл авахын тулд “таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах гэдэг нь байхгүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ.

Манай хэдэн том банкууд харилцагчийнхаа мэдээллийг бие биедээ хуваалцдаггүй. Тэгэхээр зөвхөн тэр банкны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авч байна. Харин онооны системийг нэвтрүүлснээр хүссэн банкнаасаа зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр банкууд зээлийн хүү, таатай нөхцөлөөрөө өрсөлдөх орчин бүрдэнэ. Цаашилбал, барьцаа хөрөнгийн шаардлага ч буурна. Зээлийн оноо нь санхүүгийн биет бус хөрөнгө гэсэн үг. Банк, санхүүгийн байгууллагууд заавал арилжааны зээлтэй адилхан нөхцөл тавьж, тэтгэврийн зээлээр ашиг олох нь буруу гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах шаардлагатай байна. Нэг муу зээлийн түүх үүсчихэд, дараа нь тэрийг арилгахад хэцүү. Ингээд насан туршдаа шахам өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авч чадахгүй байдалд хүрнэ. Хоёрдугаарт ББСБ дээр зээл авахаас өөр аргагүй нөхцөлд хүргэж байна. Зээлийн түүх үүсээгүй байна гэдэг асуудал байдаг. Гуравдугаарт тэтгэврийн зээлийн асуудал дээр та бүхэн юу хийчхэв дээ. Яг үнэнийг хэлэхэд иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа цаг үед хүмүүсийн аваад сурчихсан, хэмжээд сурчихсан, хэрэглээд сурчихсан, мөнгөнд хамаагүй гар хүрнэ гэдэг хэцүү асуудал шүү Монголбанкыхаан. Судалгаа хийж байх гар хүрэхгүй дээ. Тэртээ тэргүй тэтгэврийн хэмжээ хангалттай биш байхад дээрээс нь нэмээд ингэж тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлана гэдэг хариуцлагагүй асуудал шүү.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор 53 гишүүн буюу 54.6 хувийн саналаар санал дэмжигдлээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Манай банкууд Хөөрхий ядарсан өндөр настангуудыг тэтгэврийн зээлээр шулж ихээхэн мөнгө хүүлдэг хэтэрхий шунахай даа Настангууд минь тэтгэврийн зээл авахгүй л байхыг бодоорой !!!
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 51 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 17 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 28 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 34 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 40 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 45 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 49 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 20 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 24 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 25 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 30 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 33 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 36 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 47 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 41 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 25 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 37 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 1 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top