x

Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ

“Bridgestone” корпорацын үйлдвэрлэсэн хийлэх шаардлагагүй “AirFree” хэмээх дугуйг Японы төв нутгийн Тояма хотод туршиж эхэлжээ. Туршилтыг эхлүүлэх ёслолд хотын захиргаа болон компанийн төлөөлөгчид оролцсон байна.

“AirFree” дугуйнуудтай цахилгаан автобусыг анх удаа зорчигчтойгоор замд гаргажээ. “Boule BaaS” гэж нэрлэсэн энэхүү загвар нь 9 хүний суудалтай, дээд тал нь цагт 20 км хурдлах боломжтой жижиг оврын цахилгаан автобус юм.

Энэхүү дугуйн гол онцлог бол хийлэх шаардлагагүй ба дахин боловсруулах боломжтой термопластик давирхайгаар хийсэн бат бөх хигээсэн бүтэцтэй ажээ. Шинэ дугуйн бас нэгэн онцлог нь бүрэнхий үед ч дугуйг илүү тод харагдуулах цэнхэр өнгийн хигээснүүд юм. "Bridgestone" компанийн инженерүүдийн тайлбарласнаар, энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаас гадна компанийн онцлогийг тодотгон харуулна. 

"AirFree" дугуй үйлдвэрлэлийн газрын дарга Ивабүти Ёшинори хэлэхдээ, туршилтын үеэр цуглуулсан мэдээллийг уг технологийг ирэх оноос нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор шинэчлэн сайжруулахад ашиглана гэж онцолсон байна.

Энэхүү төслийг байгаль орчинд ээлтэй хотын тээврийг хөгжүүлэх "Green Slow Mobility" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд "Bridgestone" компани дугуйн ашиглалтын үзүүлэлт, бат бөх байдлыг шалгахын тулд Тояма хотын захиргаатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөжээ. 

Тояма хотод хийж туршилтууд нь ирээдүйд зөвхөн хотын тээвэрт төдийгүй засвар үйлчилгээний зардал бага суудлын цахилгаан авто машинд ашиглах боломжтой энэхүү хийлдэггүй дугуйг бөөнөөр нь үйлдвэрлэхэд чухал үе шат болно. 

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 11 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 12 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 16 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 16 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top