x

Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг нар мэдээлэл өглөө.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд гурван удаагийн ой, хээрийн түймэр, 225 удаагийн шар өвсний гал түймэр бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хуурайшилтын зэрэглэл нэн аюултай түвшинд хүрч, ойрын өдрүүдэд цаг агаар дулаарах төлөвтэй байгаа тул гал түймрийн эрсдэл улам нэмэгдэхээр байна.

Д.Хадбаатар хэлэхдээ, “Шар өвсний гал түймэрт нийт 108 эд хөрөнгө өртөөд байна. Үүнд 75 хашаа, 10 өвөл, зуны сууц, 10 гэр, 6 бие засах газар, 3 малын саравч, 2 чингэлэг, 1 хүлэмж, 1 автомашин багтаж байна. Гал түймрийн гол шалтгаан нь ил гал гаргах, татсан тамхиа унтраахгүй хаях, шар өвс шатаах, цахилгааны буруу угсралт, гагнуурын оч зэрэг үйлдэлтэй холбоотой байна” гэв.

Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэл хориглосон захирамж гарсан тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, ил задгай гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Мөн ЕБС, их, дээд сургуулийн төгсөлтийн баярт оролцогчид ногоон бүсэд зорчихгүй байхыг санууллаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэхдээ, “Ногоон бүсийн таван чиглэлд урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг гуравдугаар сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд болзошгүй эрсдэлийн 23 түймрийг шуурхай унтрааж, Онцгой байдлын байгууллагатай хамтран 21 түймрийг бүрэн унтраалаа. Байгаль орчны газраас 49 албан хаагч, амралтын өдрүүдэд ч жижүүрлэн ажиллаж байна. Мөн орон нутгийн 60 иргэнийг урамшуулалт эргүүлд татан оролцуулсан” гэлээ.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, хур тунадас бага байгаа тул иргэд оч баригчгүй техник хэрэгсэлтэй зорчихгүй байх, ил задгай гал гаргахгүй байх, хашаа гагнах, засвар хийх үед галын аюулгүй байдлыг бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: НОБГ, НБОГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 11 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 29 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 33 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 43 мин Ормузын хавх 59 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 9 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 29 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 26 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 34 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 50 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 5 цаг 1 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 10 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 20 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 34 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 39 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 41 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 45 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 59 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top