x
Дэлхий
BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална
Францын "Үндэсний нэгдэл" намын удирдагч Марин Ле Пенийг шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, таван жилийн хугацаанд шүүхийн шийдвэрт оролцох эрхийг хассан тухай мэдээллийн дараа түүний өмгөөлөгч Родольф Босселю шүүхийн шийдвэрийг даван заална гэж мэдэгдлээ.
2025-04-01
Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй
Мьянмарт 7.7 болон 6.4 магнитудын дараалсан хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 3400 орчим хүн шархаджээ. Олон зуун хүн сураггүй алга болсон талаар тус улсын эрх баригчид ням гарагт мэдээлсэн бөгөөд АНУ-ын Геологийн албаны загварчилсан үнэлгээгээр энэхүү гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давж болзошгүйг Reuters онцолжээ.
2025-04-01
Тайванийн орчимд Хятадын цэргийн сургуулилалт эхэллээ
Сургуулилалтад хуурай замын цэргийн болон пуужинт анги нэгтгэлүүд, Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, Агаарын цэргийн хүчин оролцож байна. "Энэ бол Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах хүчнийхэнд өгч буй хатуу сануулга юм" гэж Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Дорнод бүсийн командлалын төлөөлөгч Ши И мэдэгджээ. 
2025-04-01
Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирлаа
Газар хөдөлснөөс хойш гурван хоног өнгөрсөн тул нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага бараг үгүй болсон тухай AFP агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна +40 хэм хүртэл халж байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцсууд ялзран задарч байгаа учраас амиа алдсан хүмүүс хэн болохыг тогтооход хүндрэлтэй болжээ.
2025-04-01
Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 26-нд гадаадын бүх автомашин болон сэлбэг хэрэгсэлд 25 хувийн тариф тогтоох шийдвэр гаргаснаа зарлаж, дэлхийн авто үйлдвэрлэлийн салбарт томоохон цочрол үүсгэлээ.
2025-03-31
Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо
Хонконгийн эрх баригчдаас илгээсэн аврагчдын баг Мьянмарын Янгон хотод өнгөрсөн шөнө газардсан тухай China Daily мэдээлэв. Уг баг гамшгийн голомтод явуулж буй эрэн хайх, аврах ажиллагаанд нэгдэх бөгөөд нийт 51 хүнтэй, Гал түймэртэй тэмцэх газрын 40 алба хаагч, эмч нар, хоёр эрэлч нохой, техникчид багтсан байна.
2025-03-31
Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа
Сирийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа бямба гарагт олон нийтэд танилцууллаа. "Бүтээн байгуулалт ба өөрчлөлтийн засгийн газар" хэмээн нэрлэгдэж буй уг сайд нарын танхимд аш-Шараагийн хамтран зүтгэгчид голчлон багтсан байна.
2025-03-31
АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Токио хотод Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатанитай хийх уулзалтын өмнө мэдэгдэл хийхдээ, “Япон улс бол Хятадын Коммунист намын зүгээс хүч хэрэглэх явдлыг гаргуулахгүй байх тал дээр манай улсын гол түнш” хэмээн онцоллоо. Уг мэдэгдлийг "Kyodo" агентлаг дамжуулжээ.
2025-03-31
Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ
Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1644 хүн амиа алдаж, 3400 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн 139 хүн сураггүй алга болсон тухай тус улсын цэргийн хунтын удирдлага мэдээллээ. Байгалийн гамшгийн улмаас зам, гүүр, барилга байгууламж нурж, дэд бүтцийн томоохон хохирол учирсан байна.
2025-03-31
ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт
Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Кирсти Ковентри бол спортоор дамжуулан олон түмэнд танигдсан, улмаар улс төр, олимпийн удирдлагын карьертаа ч амжилт гаргасан Зимбабвегийн нэртэй сэлэгч юм. Түүнийг “Зимбабвегийн алтан охин” гэж нэрлэдэг нь ч учиртай. Тэрээр ОУОХ-г толгойлох анхны эмэгтэй, анхны африк эмэгтэйгээр түүхэнд бичигдэж байна.
2025-03-28
Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын санаачилгаар “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалт Парис хотод болж, голчлон Оросын довтолгооны дараах нөхцөлд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, энхийн хэлэлцээний үеийн байр суурийг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэв.
2025-03-28
Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно
Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, ирэх тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль зохион байгуулагдах болсныг зарласнаар тус улсад таван долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ.
2025-03-28
Туркт зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1800 гаруй хүн баривчлагджээ
Туркийн хэд хэдэн хотод өнгөрсөн лхагва гарагаас эхлэн зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1879 хүн баривчлагдсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэв.
2025-03-28
Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөгчийн ордонд нэвтэрлээ
Суданы армийн удирдагч генерал Абдел Фаттах аль-Бурхан бараг хоёр жил үргэлжилж буй дайны дараа анх удаа Ерөнхийлөгчийн ордонд нэвтрэн орлоо. Тэрбээр Хартумын олон улсын нисэх буудалд газардсаны дараа шууд тус ордонд очсон бөгөөд уг газар нь улсын тусгаар тогтнол, эрх мэдлийн бэлгэ тэмдэг хэмээгддэг.
2025-03-27
“Эх Дэлхийн цаг” арга хэмжээнд дэлхийн алдартай барилгууд нэгдлээ
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт зохион байгуулагддаг “Эх Дэлхийн цаг” олон улсын арга хэмжээ энэ жил ч дэлхий даяар амжилттай боллоо. Бямба гарагийн 20:30–21:30 цагийн хооронд байгаль орчинд анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийн тулд дэлхийн улс орнуудын олон мянган хүн болон нэр хүндтэй барилга байгууламжууд гэрлээ унтраан оролцсон байна.
2025-03-27
Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн логик дүгнэлт анхаарал татаж байна
Украины Зэвсэгт хүчний амссан хохирол нэг саяыг аль хэдийн давсан байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Сүүлийн үед шинжээчид янз бүрийн эх сурвалж, мэдээллийг логик дэс дараалалтайгаар харьцуулан, энэ сөргөлдөөнд Украины тал хэр их хохирол амссаныг тооцох оролдлого хийж эхэлжээ.
2025-03-27
Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжээчдийн таамаг, украин талын зөрүүтэй мэдэгдэл
Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээр Украины Зэвсэгт хүчний хохирол Оросын эсрэг эхэлсэн сөргөлдөөний гурван жилийн хугацаанд нэг саяас даваад буйг зарим барууны шинжээчид таамаглаж байна. Харин Украины Засгийн газар уг тоог эрс зөрүүтэй мэдээлсээр байгаа юм.
2025-03-27
Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлүүллээ
Бүгд Найрамдах Армени Улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг тус улсын парламент хоёр дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталжээ. Уг хуулийг батлахыг 64 гишүүн дэмжиж, долоон гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.
2025-03-27
Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрлэлээ
Дани улсын Засгийн газар эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар хууль тогтоомжоо шинэчилж баталжээ. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен мэдэгдэхдээ, 18 нас хүрсэн эмэгтэйчүүдийг 2025 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн цэрэгт татаж эхэлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
2025-03-27
Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчийг цагаатгажээ
Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг халааг авах хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь Ли Жэ Мён байх болно гэж олон нийт үзэж байна. Тэрбээр мөн нэг тэрбум долларын бүтээн байгуулалттай холбоотой хээл хахуулийн болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.
2025-03-27
74 75 76 77 78 79 80
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 6 цаг 5 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 6 цаг 6 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 6 цаг 8 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 6 цаг 9 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 6 цаг 9 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 6 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 6 цаг 12 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 6 цаг 12 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 6 цаг 13 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 6 цаг 14 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 6 цаг 15 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 9 цаг 25 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 9 цаг 42 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 9 цаг 43 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 9 цаг 45 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 9 цаг 48 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 10 цаг 8 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 11 цаг 26 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 11 цаг 31 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 34 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top