x

Палестин ДЭМБ-ын Женев дэх төвийн гадна төрийн далбаагаа мандуулах эрхтэй боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) энэ оны ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногт Швейцарын Женев хотод болж өндөрлөлөө. Чуулганы онцлох шийдвэрийн нэг нь Палестинд ДЭМБ-ын Женев дэх төв байрны гадаа төрийн далбаагаа мандуулах эрх олгох асуудлыг баталсан явдал байв.

Энэхүү эрх нь зөвхөн ДЭМБ-ын бүрэн эрхт гишүүн орнуудад хамаардаг ч Палестин энэ удаа гишүүн бус орон байсаар атал уг хүндэтгэлийг хүртлээ. Тус саналыг нийт 95 гишүүн улс дэмжсэн бөгөөд дэмжигчдийн дунд БНХАУ, Пакистан, Саудын Араб зэрэг улс багтаж байна. Харин Израил, Унгар, Чех, Герман зэрэг дөрвөн улс эсэргүүцэж, 27 улс санал өгөхөөс татгалзжээ.

Энэ шийдвэр нь Палестины олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлж буй дараагийн алхам байв. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Палестиныг албан ёсоор гишүүн улсын статустай болгох шийдвэр гаргасан бол саяхан Франц улс тэднийг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн. Эдгээр дэмжлэгүүд нь Палестины хувьд олон улсын зүгээс улам хүчтэй дэмжлэг авч буйг илтгэж байна.

Түүнчлэн Газын зурваст өрнөж буй хямралын нөхцөл байдал, Израилын цэргийн ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд байгааг Швейцар дахь Ливаны төлөөлөгч дурдсан бол, Израилын төлөөлөгч энэ шийдвэрийг НҮБ-ын тогтоосон дэг журмыг зөрчсөн, улс төрийн бэлгэ тэмдэг, сэтгэл хөдлөлд хэт автсан алхам гэж хурцаар шүүмжилжээ.

Одоогийн байдлаар дэлхийн 150 гаруй улс Палестиныг бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа ч АНУ, Их Британи, Герман, Япон зэрэг голлох гүрнүүд уг байр суурийг хараахан баталгаажаагүй хэвээр байна.

Эх сурвалж: WHO, UN News, Al Jazeera

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top