x

АНУ-ын шүүх Трампын татварын бодлогод хориг тавив

АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад улс орнуудын эсрэг татвар ногдуулах шийдвэрт хориг тавьснаар түүний эдийн засгийн бодлогод томоохон цохилт өглөө. Манхэттен дүүргийн олон улсын худалдааны шүүх АНУ-ын Үндсэн хуулийг үндэслэн “гадаад худалдааг зохицуулах онцгой эрхийг зөвхөн Конгресст олгосон” гэдгийг онцолж, Ерөнхийлөгчийн гаргасан татварын шийдвэр хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Цагаан ордны зүгээс онцгой байдал зарласан нөхцөлд гүйцэтгэх засаглал тодорхой эрх мэдэлтэй гэж тайлбарладаг ч шүүх энэ байр суурийг хүлээн зөвшөөрсөнгүй. Ерөнхийлөгч Трамп Хятад, Мексик, Канад зэрэг улсуудаас ирж буй мансууруулах бодис, хууль бус цагаачлалыг үндэслэн эдгээр улсад өндөр татвар ногдуулахаар шийдвэрлэсэн ч шүүхээс уг арга хэмжээнүүдэд мөн хориг тавьжээ.

Трампын засаг захиргаа уг шийдвэрт хэдхэн минутын дотор давж заалдсан бол, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай “үндэсний хэмжээний онцгой нөхцөлд зөв шийдвэр гаргах нь сонгогдоогүй шүүгчдийн бус, сонгогдсон удирдагчийн үүрэг” хэмээн мэдэгдэв. Тэрбээр Трамп “Америкийг эн тэргүүнд тавина” хэмээх амлалтаа биелүүлэхийн тулд бүхий л гүйцэтгэх хөшүүргийг ашиглах болно гэдгийг ч тодотгосон байна.

Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд дэлхийн улс орнуудад татвар ногдуулах талаар мэдэгдэл хийснээс хойш дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсээд байгаа юм. Тухайлбал, Японы Nikkei 225 индекс 1.5 хувь, Австралийн ASX 200 индекс бага зэргийн өсөлттэй байж, АНУ-ын индексүүд ч шүүхийн шийдвэрийн дараа өссөн хандлагатай байна.

Цагаан ордон зарим улсын засгийн газартай хийсэн хэлэлцээний үр дүнд татварын хувь хэмжээг бууруулж, зарим нөхцөлийг дахин үнэлж байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 37 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 37 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 39 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 40 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 2 цаг 43 мин Boeing компани Израилд 5000 орчим пуужин нийлүүлэх гэрээ байгуулжээ 2 цаг 44 мин Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй гарлаа 2 цаг 45 мин БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр "Хавдар судлалын үндэсний төв-2" төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ 2 цаг 46 мин Элсэлтийн болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусна 2 цаг 46 мин Онцгой байдлын газрын "Марш, тусгай бэлтгэл-2026" тэмцээн эхэллээ 2 цаг 47 мин Өвлийн паралимпын наадамд Монголын гурван цаначин өрсөлдөж байна 2 цаг 48 мин Венецийн биеннальд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчдийг танилцууллаа 2 цаг 49 мин ОУВС-гийн төлөөлөгчид цалин, тэтгэврийн асуудлаарх зөвлөмжөө танилцууллаа 2 цаг 50 мин Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 4 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо 4 цаг 38 мин Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг 4 цаг 38 мин Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлого, шийдлийг хэлэлцлээ 4 цаг 39 мин 120 мянгатын 22 барилгыг нэгдсэн хотхоноор дахин төлөвлөнө 4 цаг 40 мин Д.Трамп газрын тосны зарим хоригийг түр сулруулах боломжтойг мэдэгдэв 4 цаг 44 мин Ойрхи Дорнодоос 91 иргэнийг тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчирлаа 4 цаг 45 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл...
Top