x

Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ

Дэлхийд анх удаа хүн дүрст роботуудын тулааныг харуулсан боксын тэмцээн Хятадын Ханжөү хотод болж, технологийн хөгжлийг сонирхогчдын анхаарлыг татлаа. “Unitree Robotic” компани энэ тэмцээнийг “Unitree Fist King: Awakening” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд тулаан нь тай бокс буюу муайтай төрлөөр явагдсан нь уламжлалт тулааны техникийг хиймэл оюунтай төхөөрөмжид нутагшуулж чадсаныг илтгэж байна.

Роботуудыг рингэн дээр гаргахаас өмнө инженерүүд тэдгээрийг сайтар тохируулан, ялангуяа тэнцвэрээ хадгалах чадварыг сайжруулахад онцгой анхаарчээ. Хажуугийн цохилт, өвдгөөр өшиглөх зэрэг хурдтай, нарийн техник гүйцэтгэхийн тулд эдгээр “G1” загварын роботуудыг LiDAR мэдрэгч, зай мэдрэгч камер зэрэг өндөр нарийвчлалтай төхөөрөмжөөр тоноглосон байна.

Тэмцээнд оролцсон роботуудыг инженерүүд алсаас удирдаж, дуу хоолойгоор заавар өгдөг систем ашигласан байна. Тэмцээний дүрэм ёсоор унасан робот найман секундийн дотор босож чадахгүй бол ялагдсан гэж тооцжээ. Энэ нь зөвхөн тулааны ур чадвар бус, программчлал, механикийн шийдэлд тулгуурласан шинэ үеийн спортын дүрэм хэмээн тодорхойлогдож байна.

Тус тэмцээний гол зорилго нь “Unitree” компанийн робот техник, инженерчлэлийн дэвшлийг бодит хөдөлгөөн бүхий орчинд туршиж, олон нийтэд танилцуулах явдал байв. “Unitree” компани 2025 оны 12 дугаар сард дараагийн тэмцээнээ илүү өргөн цар хүрээтэй, сонирхол татам байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний тэмцээнээс олж авсан туршлага дээрээ үндэслэн роботуудын ур чадвар, үзүүлбэрийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Тэмцээнд ашигласан “G1” загварын роботууд нь 35-47 кг жинтэй, 127 см орчим өндөртэй бөгөөд зарим нь боловсруулалт сайтай “G1 EDU” хувилбар байжээ. Энэ нь роботын өндөр нарийвчлалтай хөдөлгөөн хийх чадварыг харуулсан төдийгүй, инженерчлэлийн шинэ шатанд гарсан технологийг бодитоор танилцуулсан онцлох үйл явдал болсон юм.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 18 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 26 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 36 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 42 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 46 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цаг 50 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 44 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 17 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 46 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цаг 51 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 54 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 6 цаг 58 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 3 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 12 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 8 цаг 34 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 6 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 27 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 34 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 9 цаг 48 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ...
Top