x

Шведэд “Лалын улс”-ын гишүүнийг дайны гэмт хэрэг, терроризмын хэргээр шүүнэ

Сирид амиа алдсан Иорданы цэргийн нисгэгчийн хэрэгт холбоотой байж болзошгүй этгээдийг Шведийн прокурорууд дайны гэмт хэрэг, терроризмын хэргээр шүүхэд шилжүүллээ.

32 настай Осама Крайем нь Шведийн иргэн бөгөөд өмнө нь 2015 оны Парисын, 2016 оны Брюсселийн халдлагад оролцсон хэргээр ял сонсож байжээ. Харин энэ удаа түүнийг “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн мөрдөн шалгаж байна.

2014 оны арванхоёрдугаар сард “Лалын улс”-ынхан Иорданы нисгэгч Мутат аль-Касасбехийг барьцаалж, улмаар торонд амьдаар нь шатааж, энэхүү харгис бичлэгийг олон нийтэд тараасан нь дэлхий нийтийг цочроож байв. Шведийн прокурорууд О.Крайемийг энэ хэрэгт хамтран оролцсон гэж буруутгаж, тэрээр уг цаазлалтын төлөвлөлт, бичлэгийн үйл явцад оролцсон, мөн бичлэгийг бүлэглэлийн үзэл суртлыг түгээх зорилгоор тараана гэдгийг мэдсээр байсан гэж мэдэгджээ.

Шведийн Прокурорын газрын мэдэгдэлд түүнийг “Лалын улс”-ын бусад гишүүдтэй хамтарч дайны онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд түүнийг Францаас Швед рүү түр шилжүүлэн Стокхолмын шүүхэд хүлээлгэн өгөөд байна.

Осама Крайем нь "Лалын улс"-ын гишүүнээр Сири, Иракт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тус бүлэглэл 2014–2017 онд эдгээр улсад хяналтаа тогтоосон ч, 2019 онд Сирид бүрэн ялагдал хүлээсэн юм.

Одоогоор түүний швед өмгөөлөгчөөс тайлбар аваагүй байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top